Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/09-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Хүүхдийн эрх хамгааллын “Сүүдэр бүү тусга” нөлөөллийн аяны нээлт болно

ikon.mn
2020 оны 9 сарын 9
iKon.MN

ИНЕГ-т

09:30 цагт ШӨХТГ-ын удирдлага, улсын байцаагч нар ИНЕГ-ын ажилтай танилцана.

Мөрдөн байцаах албаны байранд

09:30 цагт ЦЕГ, Дэлхийн зөн, JCI Mongolia хамтран зохион байгуулж буй хүүхдийн эрх хамгааллын “Сүүдэр бүү тусга” нөлөөллийн аяны нээлт болно.

ЭМЯ-нд

11:00 цагаас Коронавируст халдварын талаарх ээлжит хэвлэлийн хурал болно.

Нээлттэй нийгэм хүрээлэнд

11:00 цагаас "Төрийн болон албаны нууцын тухай хуулийн холбогдох заалт Үндсэн хуулийн зарим зүйл, заалтыг зөрчиж буй асуудлаар хуульчдын дунд санал солилцох, дугуй ширээний нээлттэй уулзалт, хэлэлцүүлэг” болно.

УДЭТ-ийн өмнөх талбайд

12:00 цагт Чингис хааны өв, соёлын хүрээлэн, ШУА-ийн Археологийн хүрээлэн, Соёлын өвийн үндэсний төвийн судлаачид хамтран дундад зууны үеийн археологийн олдворуудыг нээлттэй танилцуулна.

“Интер оффис”-т

12:30 цагт Нийслэлийн Ардчилсан намаас НИТХ-ын сонгуулийн талаар мэдээлнэ.

УБТЗ-ын Зүтгүүрийн депогийн байранд

13:00 цагт ТЭМ18ДМ-3006 тоот зүтгүүрийг төмөр замын анхны машинист Н.Кампааны нэрэмжит болгох ёслол болно.