Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/09-НД НИЙТЛЭГДСЭН

Есдүгээр сарын тусгай үүргийн нислэгийн өөрчлөлт орсон хуваарь

ikon.mn
2020 оны 9 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу есдүгээр сард хийгдэх  12 тусгай нислэгийн хуваарьт өөрчлөлт орсон байна. Тодруулбал Сөүл-Улаанбаатар чиглэлд нэмэлт нислэг үйлдэж, нийт 13 удаагийн тусгай үүргийн нислэгээр 3,380 иргэнээ татан авах юм. 

  • 9 сарын 12-нд Токио-Улаанбаатар
  • 9 сарын 14-нд Франкфурт-Улаанбаатар 
  • 9 сарын 15-нд Сөүл-Улаанбаатар 
  • 9 сарын 16-нд Сөүл-Улаанбаатар /транзит/
  • 9 сарын 17-нд Хонг Конг-Улаанбаатар /транзит/
  • 9 сарын 18-нд Истанбул-Улаанбаатар 
  • 9 сарын 21-нд Сөүл-Улаанбаатар 
  • 9 сарын 23-нд Франкфурт-Улаанбаатар 
  • 9 сарын 24-нд Сөүл-Улаанбаатар 
  • 9 сарын 25-нд Сидней-Улаанбаатар 
  • 9 сарын 28-нд Сиэтл-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэнэ гэж Улсын онцгой комиссын шуурхай штабаас мэдээллээ.