Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/07-НД НИЙТЛЭГДСЭН

Уулархаг нутгаар нойтон цас орно

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 9 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Маргааш өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно гэдгийг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. 

Энэ сарын 8-ны буюу маргааш оройны 20:00 цаг хүртэлх мэдээллээр Улаанбаатар хотод багавтар үүлтэй, бороо орохгүй, салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, шөнөдөө 8-10 градус, өдөртөө 24-26 градус дулаан байх аж.

2020 оны есдүгээр сарын 9-13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлвөөр: 

  • 9 сарын 9,10-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар,
  • 9 сарын 11-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр,
  • 9 сарын 12-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно.

Харин салхи 10-нд нутгийн баруун хагаст, 11-нд ихэнх нутгаар, 12-нд зарим газраар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Мөн энэ сарын 10-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 11-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 13-18 градус дулаан байхыг мэдээлэв.