Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/03-НД НИЙТЛЭГДСЭН

Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна /2020.09.03/

Г.Номин, iKon.mn
2020 оны 9 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цаг эхэллээ.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/793995258098099/

Дэлхий дахинаа 25,726,000 хүн коронавируст халдвараар өвчилж, 866,000 хүн энэ өвчний улмаас эндсэн бол 18 сая гаруй хүн эдгэрч эмнэлгээс гарчээ.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "24 цагийн хугацаанд 245,000 хүн шинээр халдвар авч, 4,000 гаруй хүн эндсэн байна.

Манай хөрш ОХУ-д сүүлийн хоногт 4,962 хүн шинээр халдвар авч, 115 хүн эндлээ. Тус улсын хувьд өвчлөл, эндэгдэл тогтвортой өндөр хэвээр байна.

Харин БНХАУ-д 20 тохиолдол шинээр бүртгэгдсэний 11-г нь гадаад улс орноос зөөвөрлөгдсөн гэж үзжээ.

Япон улсад 592 хүн 24 цагийн хугацаанд халдвар авч 14 хүн эндсэн байна.

БНСУ-д 195 хүн шинээр халдвар авсны 7-г нь гадаад улс орноос зөөвөрлөгдсөн гэж үзжээ. Тус улсад сүүлийн 14 хоногт халдварын тохиолдол эрс нэмэгдэж байгаа юм. Тиймээс тэргүүлэх зэргийн тархвар судлаач эмч нарын зүгээс 10-аас дээш хүн цугларсан арга хэмжээ зохион байгуулахгүй байх, спортын тэмцээнээс татгалзахыг зөвлөж, Засгийн газартаа саналаа хүргүүлсэн байна.

Дэлхийн улс орнуудад хийгдэж буй судалгааны ажлууд, хариу арга хэмжээний талаар мэдээлэл өгье.

  • Европ тивд халдварын тоо эрчтэй өссөнөөр өвчлөлийн түвшин өнгөрсөн гурван сарынхтай ижил хэмжээнд хүрсэн тул нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээг авч хэрэгжүүлж эхэллээ.
  • ДЭМБ-аас Америк тивд 370,000 гаруй эмнэлгийн байгууллагын ажилтан халдвар авсныг мэдээлсэн. Эдгээрээс АНУ-д 140,000 эрүүл мэндийн ажилтан халдвар авсны 600 орчим нь энджээ. Тиймээс эмч, эмнэлгийн ажилтнуудыг халдвараас хамгаалахад анхаарах шаардлагатайг Засгийн газруудад зөвлөлөө.
  • Их Британийн эрдэмтдийн судалгаагаар халдвар аваад эдгэрсэн хүмүүсээс шинжилгээгээр вирус илрэхгүй байгаа боловч зарим эмнэл зүйн шинж тэмдэг удаан хугацаагаар үргэлжилж байгааг тогтоосон байна.
  • Хонг Конгт тохиолдлын тоо буурч байгаа тул зарим хязгаарлалтыг цуцалсан байна. Тухайлбал, рестораны ажиллах цагийг уртасгах, фитнесс заал, массажны газруудыг нээх арга хэмжээг авч эхэлжээ.
  • АНУ-ын 37 мужид хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбоотойгоор 25,000 гаруй шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Тиймээс ихэнх хичээлийг цахимаар явуулах шийдвэр гаргаж байгааг тус улсын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс мэдээллээ.
  • Коронавируст халдварын улмаас дэлхий дахинаа 1 тэрбум гаруй хүүхэд хичээл, сургууль завсардаж байгаа учраас сургалтыг цахимаар явуулж байна.

Манай улсын хувьд өчигдөр 320 хүн шинээр тусгаарлалтад орж, 7 хүн гэрийн тусгаарлалтад шилжин, одоогоор 3,690 хүн тусгаарлан ажиглалтад байна. Цэргийн төв эмнэлэгт байгаа 72 хүний хоёр нь эрчимт эмчилгээний тасагт байгаа" гэдгийг хэллээ.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.