Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/02-НД НИЙТЛЭГДСЭН

"1,475 цэцэрлэгт мэргэжлийн байгууллагаар ариутгал, халдваргүйжүүлэлт хийлгэхэд 500 сая төгрөг зарцуулсан"

А.Намуун, iKon.mn
2020 оны 9 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

 БШУЯ-ны СӨБ-ын газрын дарга Ж.Мягмар ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд оролцож мэдээлэл өглөө.

Тэрбээр "Улсын хэмжээнд 1,475 цэцэрлэгт 199,000 гаруй хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшихээр сургалтын үйл ажиллагаа эхэллээ.

2020 оны долдугаар сарын 20-ноос хойш хичээл, сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэлийг олон талын оролцоотойгоор хангаж ажилласан.

Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 1,475 цэцэрлэгт мэргэжлийн байгууллагаар ариутгал, халдваргүйжүүлэлт хийлгэхэд 500 сая төгрөг зарцуулсан. Таны хүүхэд цэцэрлэгт ороход орчны талаасаа аюулгүй байх нөхцөлийг бүрдүүлээд байна. Мөн бүх багш нарыг халдварт өвчний шинжилгээнд хамруулсан. Бид бүгдээрээ хариуцлагатай байвал халдварт өвчний эрсдэлгүй хичээл, сургалтын үйл ажиллагааг явуулах нөхцөл бүрдсэн" гэдгийг хэллээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/1388575381353260/