Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/27-НД НИЙТЛЭГДСЭН

Годива - Гар аргаар хийсэн шоколад яагаад илүү тансаг гэж?

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 8 сарын 27
Сурталчилгаа

Бид шоколадыг он удаан жил хэрэглэж, таашааж ирсэн ч шоколадны үйлдвэрлэл хэрхэн явагддаг тухай, хэр олон хүний хүч хөдөлмөр шингэж яагаад зарим шоколад илүү үнэтэй байдаг тухай төдийлөн сайн мэддэггүй билээ. Тэгвэл бид өнөөдөр гар аргын шоколад ямар шат дамжлагаар хийгддэг болон яагаад илүү тансаг бөгөөд үнэтэй байдаг тухай мэдээллийг дэлгэрэнгүй хүргэж байна.

 

1. Түүхий эд бэлтгэх

а. Ургац хураалт

Шоколадны гарал үүслийн эх болсон какаоны мод нь бүрэн ургаж гүйцтэлээ 60 жилийг зарцуулдаг. Мөн какаоны үрийг какаоны модонд нэг бүрчлэн гараар суулгаж өгдөг бөгөөд 6 сарын хугацаанд какаоны шош ургаж гүйцдэг байна. Сонирхуулахад, какаоны шош нь модны мөчирт биш ишинд нь ургадаг.

 

Жилд 2 удаа ургац хураалт хийдэг ба нэг какаоны модноос 60-80 ширхэг какаоны шош гарган авдаг. Годива брендийн хувьд Хүүхдийн хөдөлмөрийн мөлжлөгийн эсрэг байр суурьтай байдаг бөгөөд 18 нас буюу түүнээс дээш насны иргэдийг хуулийн дагуу ажиллуулдаг гэдгээрээ онцлог юм. Энэ нь олон хүний хүчийг ашигладаг ургац хураалтын үед, оролцсон бүх хууль ёсны ажилчиддаа цалинг нь харамгүй олгодог гэсэн үг билээ.

b. Наранд хатаах

Түүсэн какаоны шош нь цагаан эдтэй үрийг өөртөө агуулсан байдаг бөгөөд какаоны шошийг хагалж гарган авсан үрийг гадил жимсний модны хальсаар бүрхэж 7 хоног наранд хатаана. Энэ нь шошны гашуун цагаан эдийг хатааж уусгахаас гадна ургамлын чихэрлэг амтыг шингээж өгдөг. Ингээд бидний мэдэх бор өнгөтэй жижиг какаоны үр бэлэн болдог байна. Годива бренд нь НҮБ,  “Дэлхийн хүнсний хөтөлбөр”-ийн харъяа бөгөөд Эмэгтэйчүүдийн эрх ашгийг тэргүүн зэрэгт дэмждэг билээ. Тиймдээ ч Африкийн орны бүсгүйчүүдэд Европын орнуудад олгодогтой адил тэтгэмж бүхий ажлын байруудыг санал болгодог байна. Ингэснээр өрх толгойлсон эмэгтэйчүүдэд байнгын ажлын байрыг бий болгож, туршлагатай сайн ажилчдыг бэлтгэн, сайн чанарын шоколад гаргах 2 талын харилцан ашигтай нөхцлийг бий болгодог ажээ.

c. Ангилах

Хатаж бэлэн болсон какаоны үрийг эхлээд ерөнхий өнгөөр нь ангилаад, нэг бүрчлэн хагалж хатаах явцад хэр сайн болсоныг шалгаж А-С сортын үрийг ялгадаг байна. Какаоны үрийн доторх нь бүрэн болсон буюу зөөлөн бор өнгөтэй байх нь сайн чанарын A зэрэглэлийн үр болон ангилагддаг байна. Энэхүү сортын үр нь илүү зөөлөн бөгөөд цэвэр хар шоколад гарган авсан ч хүнд таатай мэдрэмж төрүүлэхүйц амттай шоколадыг бий болгодог ажээ. 

d. Үйлдвэрт хүлээлгэн өгөх

 

Гараар ялгасан какаоны үрийг үйлдвэрт мөн дахин шалгадаг бөгөөд энэ удаад жингээр нь хэмжиж машинаар дахин ангилдаг байна.

2. Үйлдвэрлэл

a. Какаоны үрийг ариутгах, хуурах

Ангилагдсан какаоны үрийг 121°C-д 30 минутаас 2 цаг хүртэл хугацаанд хуурдаг бөгөөд ингэснээр гаднах хатуу хальс нь хатаж зөөлөн чимхэхэд бутарч унах хэмжээнд хүрдэг байна.

 

b. Нухашийг нь салгах

Үлээдэг машинаар хүчтэй үлээлгэхэд гаднах хальс нь цэвэрлэгдэж доторх нухаш нь хатуу, буталмал байдлаар үлддэг байна. Үүнийг буталсан какао гэх бөгөөд цэвэр какаоны нунтаг, тос зэргийг гаргахад ашиглагдах хагас боловсруулсан эд бэлэн болдог ажээ.

 

c. Какаоны тос, нунтаг гарган авах

Маш сонирхолтой бөгөөд учир утгатай хийгддэг дараагийн үйлдвэрлэлийн явц нь буталмал какаог нунтаглаж какаоны масс гарган авдаг байна. Дараа нь өндөр даралтаар массыг шахаж какаоны тос болон  какаоны нунтаг 2-г салгана. Бидний мэдэх цагаан шоколад нь цэвэр какаоны тос байдаг бөгөөд хүний биед хамгийн хурдан шингэдэг сайн чанарын тос гэдгээрээ алдартай, дээд зэргийн чанартай гоо сайхны бүтээгдэхүүнүүдийн гол орц болгон ашигладаг байна.

 

d. Шоколад гарган авах

Гарган авсан какаоны нунтаг, какаоны тосыг эргэн нийлүүлж кончинг (conche) буюу хутгах үйлдэл хийдэг. Хэр их какаоны агууламж бүхий шоколад гарган авахаасаа хамаарч какаоны нунтгийн хувийг тохируулдаг бөгөөд 72%-ийн какаоны агууламжтай шоколад гаргахын тулд үлдсэн 28%-д нь какаоны тос, элсэн чихэр, сүүний нунтаг, хугацаа уртасгагч бодисыг тааруулан хийдэг байна. Шоколадны хадгалах хугацаа нь урт байх тусам уртасгагч бодис дахь химийн найрлагын тун өндөр байдаг. Годива брендийн хувьд шар буурцагны нунтгаас гарган авдаг органик хугацаа уртасгагчийг ашигладаг бөгөөд хамгийн удаан хадгалах боломжтой шоколад нь 210 хоногийн настай байдаг. Зарим брендүүд кончинг хийхдээ 2-3 цагийг зарцуулдаг бол Годива брендийн хувьд 7 хоногийг бүтэн зориулдаг байна. Энэ нь шоколадыг илүү гөлгөр, өөгүй болгодог бөгөөд какаоны тос, нунтаг болон бусад орцууд нь бүрэн уусч нэгэн жигд амттай болдог байна.

 

3. Шоколад хийх үйл явц

a. Орц найрлагуудыг сонгох

 

Годива брендийн шоколаданд ордог жимснүүд нь төдийлөн түгээмэл байдаггүй ховор олдоц бүхий орцууд байдаг бөгөөд хамгийн сайн чанартайг нь сонгон авдаг. Жишээ нь дэлхийн Ванилийн нөөцийг хангадаг 5 эх газар байдаг ч хамгийн дээд зэргийн чанартай, зөөлөн чихэрлэг амттай нь Мадагаскарийн ваниль ажээ. Тиймээс Годива бренд нь зөвхөн Мадагаскарын ванилийг бүтээгдэхүүнүүддээ ашигладаг юм.

b. Нухаш бэлтгэх

Шоколадны доторх зөөлөн нухаш бэлтгэхэд ахлах тогоочийн ур чадвар, амтлах мэдрэмж нь хамгийн чухал байдаг.

Годива шоколадны нухашууд нь төрөл бүрийн амтны зохицлоос бүрдсэн байдаг бөгөөд улирлын онцлогтой бүтээгдэхүүнүүд дунд нь халуун ногоо, цагаан шоколадны амттай шоколад хүртэл гарч байсан. Жил бүр шинэ төрлийн шоколад хөгжүүлэн гаргадаг уг бренд нь бараг 100 жилийн түүхтэй ч үргэлж шинэлэг байж чаддагаараа онцлог юм.

 

c. Шоколадыг чимэглэх

Орчин үеийн шинэ шийдэл, технологиуд зонхилж буй 21-р  зуунд уламжлалт аргаар буюу гараар чимэглэлээ хийдэг үйлдвэр бүхий цөөхөн брендийн нэг бол Годива юм. Нэрийн дэлгүүрүүдэд байдаг бүх шоколаднууд нь гар аргаар чимэглэсэн байдаг бөгөөд хэрэв та анзаарч харвал трюффель шоколад бүрийн хэмжээ нь өөр өөр байдаг билээ.  

 

4. Тээвэрлэх

Годива брендийн үндсэн 3 үйлдвэр байдаг бөгөөд АНУ-д байрладаг үйлдвэр нь Америк, Канадын зах зээлийг хангадаг, Япон дахь үйлдвэр нь Японы зах зээлийг хангадаг бол Бельги дэх үндсэн үйлдвэр нь дэлхийн 700 гаруй бютик нэрийн дэлгүүрийнхээ шоколадны нөөцийг хангадаг. Дэлхийн өнцөг булан бүрд хүргэхдээ дөнгөж үйлдвэрээс гарсан шоколадыг тэр чигт нь хүргэх зорилгоо 100% биелүүлэхийн тулд стандартын нарийн горимыг баримталдаг бөгөөд 12-18°C-т 50-70%-ийн чийгшилд хяналттайгаар хадгалан тусгай агаарын тээврээр зөөвөрлөдөг юм.

 

Гар аргаар чимэглэдэг, хамгийн сайн чанарын какаоны үрийг ашиглан, хамгийн ховор олдоц бүхий орцуудыг шингээн хийдэг Годива брендийн шоколад яагаад илүү үнэтэй байдаг тухай бяцхан мэдээллийг бэлтгэн хүргэлээ ?

Та бүхэн Годива нэрийн дэлгүүрүүдээр зочлон сонирхоорой:

Салбар 1 – Шангри-Ла моллын 1 давхарт 7555-6655

Салбар 2 – Улсын Их дэлгүүрийн 1 давхарт 7510-7570

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.