Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/26-НД НИЙТЛЭГДСЭН

Эрүүл мэндийн салбарын боловсролын цахим шилжилт олон улсын онлайн хурал зохион байгуулагдлаа

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 8 сарын 26
Сурталчилгаа
Зураг зураг

МОНГОЛ УЛС, ТЭРЭЛЖ REDROCK  (2020 оны 8 дугаар сарын 20, 21) – МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ  болон БНСУ-н ЭСЯ түүний харъяа КОТРА-УЛААНБААТАР энэ сарын 20, 21-ний өдрүүдэд коронавирусын халдвар (COVID-19)-ын цар тахлын нөхцөлд ч Эрүүл мэндийн боловсролын салбарын хөгжил хэрэгжилтийг нэмэгдүүлэх, цар тахлын үеийн тасралтгүй боловсрол, үнэлгээний системийг бүрдүүлэх, менежментийг сайжруулах зорилгоор “Эрүүл мэндийн салбарын боловсролын цахим шилжилт” олон улсын бага хурлыг уламжлалт болон цахим хэлбэрийн хослолоор амжилттай зохион байгууллаа.

 

Тус бага хурал нь БНСУ-н ЭМЯ-ны цахим шилжилтийг хэрэгжүүлэгч NSDevil Co,.ltd болон КОТРА УЛААНБААТАР-ын COVID-19 цар тахлын сөрөг нөлөөг бууруулах, Цар тахлын үед ч хоёр улсын хамтын ажиллагааг үргэлжлүүлэх чиглэлээр Монгол Улсад үзүүлж буй дэмжлэгийн нэг хэсэг бөгөөд хурлын гол зорилго нь  хуралд оролцогч Олон Улсын төлөөлөл болох БНСУ, Филиппин, Непал, Вьетнам, Индонез болон Монгол улсууд өөрсдийн хэрэгжүүлж буй тасралтгүй боловсролын туршлагаа харилцан солилцох, улс орон бүр найдвартай,  хүртээмжтэй, тогтвортой дэд бүтцээр цар тахлын сөрөн зогсох, учирч буй хүндрэл бэрхшээлийг хэрхэн даван туулах, чадамжтай бүс нутгийн дэд бүтцийг сайжруулан цогцлоохын төлөө гэж КОТРА-УЛААНБААТАР төлөөлөгч ноён ЖОН ВОН ЖҮҮН дарга онцлон тэмдэглэсэн юм.

 

КОТРА Улаанбаатар газрын дарга ЖОН ВОН ЖҮҮН мөн хэлэхдээ: NSDevil нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд МУ-ын ЭМХТ, АШУҮИС, ШУТИС, ГМТС, 23  дугаар сургууль, Сэлэнгэ аймгийн боловсролын газарт инновацийн шинэ технологи болох UBT шалгалтын системээ лицензийн төлбөргүйгээр нэвтрүүлэн хоёр улсын мэргэжилтэн судлаачдын хүрээнд тасралтгүй хамтын судалгаа шинжилгээг хийсээр ирсэн төдийгүй энэхүү шинэ технологийг МУ-д нутагшуулах тал бүрийн шаардлага хэрэгцээг бүрэн хангасан хөгжүүлэлтийг МУ-д төвтэй байдлаар хэрэгжүүлж ирсэн хэмээн тодотголоо.

NSDevil компани нь БНСУ-ын эмчлэх эрхийн лицензийн шалгалтын програм хангамж хөгжүүлэгчээр тасралтгүй ажилласан туршлагатай ба тус системээр нийт 15 орны 100 орчим их дээд сургууль сургалт, шалгалтандаа нэвтрүүлэн ашиглаж байна.

ЭМХТ-ийн Магадлан итгэмжлэл лицензийн албаны дарга Н.Нарангэрэл арга хэмжээг нээхдээ: Ковид гарсантай холбоотой манай байгууллагаас тогтмол зохион байгуулдаг эмчлэх эрхийн шалгалтаа уламжлалт цаасан хэлбэрээр танхимын зохион байгуулалттайгаар үргэлжлүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Үүнээс үүдэн Улсын хэмжээнд эмчлэх эрхийн лицензээ сунгуулах шаардлагатай эмч нарын дараалал өдрөөс өдөрт нэмэгдэж төрийн үйлчилгээг түргэн саадгүй нэвтрүүлэхэд хүндрэлтэй байсан. Манай байгууллагын жил бүрийн хамгийн том шалгалт болох анагаахын их дээд сургуулийн төгсөгчдийн эмчлэх эрхийн шалгалтыг UBTCLOUD зайн шалгалтыг систем ашиглан нийт 10 мэргэжлээр 3000 төгсөгчдийг хамарсан шалгалтыг 2020 оны 6 сарын 19-ны өдөр шинэ технологи ашиглан цахимаар амжилттай зохион байгуулсан. Энэхүү шалгалтыг NSDevil болон МЕКСИМ Консалтинг компанитай хамтран нийгмийн хариуцлагынхаа хүрээнд үнэ төлбөргүй зохион байгуулж өгсөнд талархсанаа илэрхийлье.

 

Мөн энэхүү бага хурлыг хамтран зохион байгуулсан МЕКСИМ Консалтинг ХХК-ний захирал Ц.Баяр хэлэхдээ: Энэ удаагийн олон улсын онлайн хурлыг УОК-ын заавар зөвлөмжийн дагуу танхимаар 50 хүний оролцоотой, цахимаар нийт 2000 орчим салбар бүрийн төлөөлөл болох мэргэжилтнүүдийг хамран зохион байгууллаа. Бид NSDevil компанийн Монгол улс дахь судалгаа шинжилгээний төв болон програм хөгжүүлэлтээр сүүлийн 4 жил тасралтгүй ажиллаж байна. Дэлхийн олон улсад ашиглагдаж эхлээд буй cloud computing, testing management  system, сургалтад зориулсан таблет компьютерийн үйлдлийн систем хөгжүүлэлт төсөл дээр ажиллаж байна. Ковид-19 цар тахлын нөлөөгөөр Дэлхий даяар танхимын боловсролын үйлчилгээний хязгаарлалт  авах боломжгүй болоод буй 1.75 тэрбум суралцагчид байгаа энэ цаг үед 2020 оныг дуустал өөрсдийн зайн сургалт болон шалгалтын системээ хамтран ажиллаж буй улс орнуудын ЕБС, Их дээд сургууль, төрийн байгууллагуудад нийгмийн хариуцлагын хүрээнд үнэ төлбөргүй  ашиглах боломжоор хангахад бэлэн байгааг та бүхэнд дуулгахдаа таатай байгаагаа илэрхийлсэн.

Зайн сургалтын UBLCLOUD болон AI(artifitial intellengce, хиймэл оюун ухаан) дээр суурилсан зайн шалгалтын систем болох UBTCLOUD нь moodle зэрэг нээлттэй эхийн кодон дээр суурилсан бусад платформтай харьцуулахад дараах давуу талбай болно.

  • CDN(Content delivery network) сүлжээг ашиглан сургалтын бичлэг, зураг, дуу зэрэг мультмедиа өгөгдлийн өндөр чанартайгаар тасалдалгүй найдвартай хүргэнэ.
  • Цахим шалгалтын үеэр гарч болох хуулах, залилан мэхлэхээс урьдчилан сэргийлэх, цахим сургалтын үер сурагчийн анхаарал төвлөрч буй эсэхийг тодорхойлох, дэлгэцнээс өөр зүйл рүү харах бүрд анхааруулга дохио өгөх зорилгоор хиймэл оюун ухаан (AI) ашиглан царай таних, толгойны хөдөлгөөнийг real time (шууд) илрүүлэх цахим хяналтын системийг дэлхийд анх удаа нэвтрүүлсэн.
  • Энэхүү цахим системээ илүү найдвартай, аюулгүй ажиллуулахын тулд Монгол улсад өөрсдийн NSD Global cloud service (үүлэн үйлчилгээг) бий болгосон.
  • Эрүүл мэндийн салбарын боловсролын шинэчлэлт болон үнэлгээний арга зүйг сайжруулах

зэрэг онцлог талуудтай юм байна.

Мөн тус арга хэмжээний үеэр зайн сургалтын системээр дадлага, туршилтын ажлыг хийх боломж бүхий AR/VR технологиудыг танилцуулан сургалтад нэвтрүүлэх боломжийн талаар сургалт орлоо.

Боловсролын салбарын цахим шинэчлэлтийг төр хувийн хэвшлийн хамтрал болон олон улсын туршлагыг нэвтрүүлснээр дараах үр дүнд богино хугацаанд хүрэх боломжтой юм.

  • Төрийн үйлчилгээг цахимжуулах
  • Төсвийн зардлыг бууруулах
  • Төрийн үйлчилгээг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран хүргэх
  • Төрийн үйлчилгээг ил тод болгох
  • Сүүлийн үеийн дэвшилтэд инновацийн технологи нэвтрүүлэх
  • Олон улсын жишигт хүрсэн сорилын сантай болох
  • Гадаад харилцаа сайжрах

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН БОЛОВСРОЛЫН ЦАХИМ ШИЛЖИЛТ ОЛОН УЛСЫН ОНЛАЙН ХУРАЛД танилцуулагдсан болон хэлэлцүүлэг өрнүүлсэн  илтгэлүүд:

1: Discuss how UBTCLOUD can help Mongolia's educational innovation by sharing system utilization and sharing success stories

Cavin Shin

NSDevil, South Korea

2: AI based UBLCloud for Online Teaching During Pandemic

Manish Pokharel, Kathmandu University in Nepal

3: Current situation of Mongolian Medical Sector (Experience with UBTCLOUD)

Narangerel N., CHD, Mongolia

4: Smart Education and toolkits

Bayar Tsolmon, MEXIM, Mongolia

5: UBT and UBLCLOUD in Medical education

Nguyen Thi Anh Phuong, Hue UMP in Vietnam

6: Implementation of Ubiquitous Based Technology in DMMMSU

Therese Palacpac & Mark Kristian Ledda, DMMMSU in The Philippines

7: LMS experience for Medical School

Oyungoo B., MNUMS, Mongolia

8: UBT & UBLCLOUD efficient in Indonesia

Arief Harkat Idram, UNPAS, Indonesia

9: Sharing experiences of using UBLCLOUD in Jinju University and KOICA in Paraguay

Prof. Yeongki Hong, JNUE, South Korea

 

Дээрх арга хэмжээний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болон Олон улсын төлөөллийн илтгэл тус бүрийг дараах линк-ээр хандан танилцаж үзнэ үү.

Анхаарал хандуулсанд баярлалаа.

FB live:

https://www.facebook.com/watch/?v=750033999116002&extid=RrsMiXL5av9GWROR

UBLCloud:

kr.ublcloud.me (login ID: nsd201 Password: 00000)

 

Арга хэмжээний зураг

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.