Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/26-НД НИЙТЛЭГДСЭН

"Энтеровирустэй томуугийн ханиад нь суулгалттай, хамрын шуухинаатай байгааг анхаарах хэрэгтэй"

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 8 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Томуугийн улирал эхэлж байна. ХӨСҮТ-өөс иргэдэд хандан мэдээлэл өглөө.



"Томуугийн тандалтын тогтолцоогоор 33 дахь долоо хоногт амбулаторийн үзлэгийн 2.4 хувийг томуу, томуу төст өвчин эзэлжээ.

Үүнээс 84% нь 15 хүртэлх насны хүүхэд байна. Үүний 64 хувь нь дөрөв хүртэлх насны хүүхэд байна.

Тиймээс сургууль, цэцэрлэг цугларах гэж байгаа энэ үед эцэг, эхчүүд хүүхдийнхээ биеийн эсэргүүцлийг сайжруулах, дархлааг дэмжихэд анхаарах шаардлагатай.

Томуугийн тандалтын тогтолцоогоор илрүүлж байгаа сорьцонд амьсгалын замын цочмог халдварыг үүсгэгч риновирус, энтеровирус, поковирус илэрч байна. Энэ нь шинэ юм биш. Жилийн турш тандалт хийхэд риновирус удаан хугацаанд үргэлжлэн гарч байсан.

Одоо энтеровирус гарч байна. Энтеровирустэй томуугийн ханиад нь суулгалттай, хамрын шуухинаатай байна. Иймээс эмчийн зөвлөгөөний дагуу эмчилгээ хийж дор бүрд нь хүндрэхээс нь өмнө эрүүлжүүлэхэд анхаарах хэрэгтэй" хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа зөвлөлөө.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.