Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/26-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Хүүхдийн суулгалт өвчнийг гэрийн нөхцөлд хэрхэн эмчлэх вэ?

А.Намуун, iKon.mn
2020 оны 8 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Дулааны улирал буюу 6-8 дугаар сард 0-5 насны хүүхдүүдэд суулгалт өвчин элбэг тохиолддог. Иймд Эрүүл мэндийн яам, ЭХЭМҮТ хамтран энэ өвчний талаар болон хүүхдээ гэрийн нөхцөлд хэрхэн эмчлэх талаар зөвлөгөөг хүргэлээ. 

Хүүхдийн суулгалт өвчин нь томуу төст өвчний бүлэгт хамаарах бөгөөд халдварын шалтгаант хүүхдийн суулгалт нь нянгийн болон вирусийн гэх хоёр төрөлтэй байдаг аж. Одоогоор хүүхдүүдэд зонхилон тохиолдож буй ротавирусийн халдвараар үүсгэгдсэн суулгалт өвчнийг хэрхэн эмчлэх талаар ЭХЭМҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн их эмч Б.Номин зөвлөгөө өглөө.

Тэрбээр "Ротавирус нь 0-5 настай хүүхдийг өвчлүүлэх бөгөөд нийт суулгалтын 58-70 хувийг энэ халдвар эзэлдэг. 10-11 сар, 5-8 дугаар сард түгээмэл тохиолдог. Уг халдвараар үүсгэгдсэн суулгалтын үед хүүхэд усархаг шингэн их алддаг. Мөн шингэн алдалтаас үүсэх халуурах шинж илэрнэ. Аав, ээжүүд анхаарвал зохих шинж тэмдгүүд нь 

  • шингэн ховдоглож уух эсвэл уух, идэхдээ муудах,
  • уусан идсэн бүхнээрээ бөөлжих, суулгах, 
  • царай цонхийх, гар хөл хүйтэн болох зэрэг юм. 

Энэ өвчнийг гэрээр эмчлэх бүрэн боломжтой. Асран хамгаалагчид хуучин ягаан дэвтрийн 67, шинэчлэгдсэн дэвтрийн 15, 27 дугаар хуудсыг уншиж, гэртээ эмчлэх зөвлөгөө, мэдээллийг аваарай. 

Тухайлбал, хүүхдэдээ шингэн илүү өгөх, цайрын бэлдмэл өгөх, үргэлжлүүлэн хооллох, уухдаа муу болох баас цустай бол эмнэлэгт үзүүлэх, сайжрахгүй бол тав хоноод давтан үзүүлэх юм" гэв. 

ВИДЕО: 

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/915392462317201/