Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/25-НД НИЙТЛЭГДСЭН

С.Амарсайхан: БНХАУ-ын аливаа компанид ямар нэг зориулалтаар 50 га газар олгоогүйгээ албан ёсоор мэдэгдье

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 8 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн С.Амарсайхан хотын даргаар ажиллаж байх хугацаандаа хийсэн газар зохион байгуулалт болон газар олголтын асуудлаар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр мэдээллийн эхэнд, орон нутгийн сонгуультай ойртсон тул улс төрийн зорилгоор ташаа мэдээлэл тараах явдал их гарч байгаа учир албан ёсоор тайлбар, хариут өгөхөөр хурал зарласнаа хэллээ. 

УИХ-ын гишүүн С.Амарсайхан "Миний бие 2019 оны хоёрдугаар сарын 27-ны өдрөөс 2020 оны зургаадугаар сарын 27-ны өдөр хүртэл нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үүрэгт албыг хашсан. Энэ хугацаанд хуулиар олгогдсон эрх үүргийн хүрээнд аж ахуйн нэгжүүдийн газрын зохицуулалттай холбоотой үйлчилгээ үзүүлэх, газар зохион байгуулалтын асуудлаар шийдвэр гаргаж, нийт 158 газрыг нийтийн эзэмшилд авч тохижуулж эхэлсэн.

Жишээлбэл, Д.Сүхбаатарын талбайн өмнөх 2.4 га газрыг Улаанбаатар банкны мэдэлд 15 жилийн өмнө өгч, дараа нь Улаанбаатар хотын банкны 10 сая ам.долларын барьцаанд байсныг цуцалж, нийтийн эзэмшлийн болгосон. Төмөр замын цэцэрлэгт хүрээлэнг АТГ-т олгосон байсныг цуцалж, цэцэрлэг хүрээлэнгийн зориулалтаар тохижуулж эхэлсэн. ХЦЕГ-ын дэргэдэх 2.8 га газар хувийн хэвшлийн эзэмшилд олон жил шороонд дарагдаж байсныг буцаан аван тохижуулж, ашиглалтад оруулсан гэх мэт олон ажил бий.

Харин БНХАУ-ын аливаа компанид ямар ч зориулалтаар 50 га газар олгоогүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна" гэлээ. 

Энэ мэдээлэл гарах болсон шалтгаан нь юу байсан талаар сэтгүүлчид түүнээс тодруулахад "2019 оны зургаадугаар сард монгол тариаланчдыг дэмжих, туршлага солилцох, сайн технологийг нэвтрүүлэх зэргээр үндэсний тариаланчдад дэмжлэг туслалцаа үзүүлэхээр Засгийн газар хоорондын хэлэлцээрт тусгасан юм байна лээ. Энэ дагуу нийслэлд 50 га газар олгох боломжтой эсэхийг судалж, Засгийн газарт танилцуул гэсэн.

Гэхдээ энэ нь газар олгох тухай биш, хүнсний болон нарийн ногоо тариаланчдыг дадлагажуулах, туршлага судлах, БНХАУ-ын туршлагатай аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах боломжийг судалж ирүүл гэсэн албан бичиг ирсэн. Үүнийг тухайн үед газар олгосон мэтээр ташаа мэдээлж байхад тайлбар хийж байсан ч сүүлийн үед дахин сөхөгдлөө" хэмээв.