Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/24-НД НИЙТЛЭГДСЭН

"БНХАУ-д хандивлах 30 мянган толгой хонийг хүлээлгэн өгөх Ажлын хэсгийн үйл ажиллагаа идэвхтэй явагдаж байна"

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 8 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Гадаад харилцааны яамнаас өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр БНХАУ-тай хамтран ажиллаж буй ажлын тухай Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газрын захирал Д.Гэрэлмаа мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр "Худалдаа хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй Ногоон гарц хөтөлбөрийн дагуу ажлууд эрчимтэй өрнөж байна. Тухайлбал, манай жолооч нар Хятадын талд хонох нөхцөлийг бүрдүүлснээр нүүрс тээврийн хөдөлгөөн эрс нэмэгдсэн.

  • Наймдугаар сарын 17-нд 1,012 машин
  • Наймдугаар сарын 18-нд 1,072
  • Наймдугаар сарын 19-ны 1,035,
  • Наймдугаар сарын 20-ны өдөр 1,068 машин тус тус нэвтэрсэн.
Мөн жолооч нарыг хөнгөлттэй үнээр байруулах асуудлыг ГХЯ-наас Хятадын талтай тохиролцож Ганц мод боомтод 180, Сэхээ боомтод 160 юаниар  байрлуулах зохицуулалт хийжээ.

Түүнчлэн "БНХАУ-д хандивлах 30 мянган толгой хонийг хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн үйл ажиллагаа идэвхтэй явагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт хоёр талын ажлын хэсгийн цахим уулзалтыг Гадаад харилцааны яаманд зохион байгуулж, хонийг хүлээлгэн өгөх нарийвчилсан асуудлаар ярилцсан гэлээ. 

ВИДЕО: 

https://www.facebook.com/iKonNews/videos/932612883915149/