Улсын хэмжээнд наймдугаар сарын 19-нд хийгдсэн коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.
Тэрбээр "Наймдугаар сарын 20-ны өдөр ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймаг дахь салбар лаборатори болон ЗӨСҮТ-ийн лабораторид нийт 709 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй.
Үүнд,
Өнөөдөр дахин хоёр хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч байна. Тухайн хоёр иргэний хувьд, 42 настай эрэгтэй, 50 настай эмэгтэй хүн байна.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавирусийн 298 тохиолдол гаднаас зөөвөрлөгдөн орж ирж, батлагдсан. Үүнээс 283 хүн эдгэрсэн бөгөөд одоогоор ХӨСҮТ-т 15 хүн уг өвчний улмаас эмчлүүлж байгаа.
Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл, 13 өвчтөний биеийн байдал хөнгөн, хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна.
Эдгэрсэн хүмүүсээс 28 хүн сувилалд, 38 хүн гэрийн ажиглалтад тусгаарлагдаж байгаа бол 217 хүний ажиглалт, тандалтын хугацаа дууссан” гэлээ.
ВИДЕО: