Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/19-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Энхбаяр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ахлах зөвлөхөөр ажиллана

Б.Ану
2020 оны 8 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Жилийн 2.4 тэрбум төгрөгийн орлоготой  Ж.Энхбаяр жижиг, дунд бизнесийг дэмжих зорилготой Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хоёр ч удаа зээл авсан тухай мэдээллийг бид 2018 онд хүргэж байсан билээ.

УИХ, Засгийн газрын гишүүдээсээ эхлээд ЖДҮХС-гаас иргэдийнхээ өмнүүр гишгэж нэн хөнгөлөлттэй буюу 3 хувийн зээл авсан хүмүүс тухайн үедээ албан тушаалаасаа огцорч, зарим нь энэ зунаас ял аван шийтгэлээ хүлээж байна.

Хөнгөлөлттэй дэмжлэг авсан төрийн өндөр албан тушаалтан болон сонгуульт албан тушаалтнуудын хувьд зарим нь намаасаа сонгуульд нэр дэвших эрх авч чадаагүй нь шийтгэлээ хүлээж буй хэлбэр гэж зарим эх сурвалж мэдээлж байв.

Гэвч улс төрийн шийтгэл хүлээж УИХ-ын сонгуульд нэр дэвшээгүй буюу шийтгэгдсэн хүмүүс бүр өндөр албан тушаалд томилогдож байгааг бид харж байна. Тэдний нэг нь "ЖДҮ" асуудлаасаа болж Зам, тээврийн хөгжлийн сайдаасаа огцорч байсан Я.Содбаатар билээ. Тэрбээр хэдийгээр УИХ-ын гишүүнээрээ үлдсэн ч энэ жилийн сонгуульд нэр дэвшээгүйг олон нийт "ЖДҮ" авсан учир гэж тааж байв. Гэтэл тэрбээр шадар сайд болоод дэвшсэн.

Харин түүнтэй толгой холбогдон сонгуульд дэвших эрхээсээ татгалзан шийтгэл хүлээсэн нэгэн бол Ж.Энхбаяр гэгдэж байв. 

Ж.Энхбаяр энэ удаад мөн л зүгээр сууж чадсангүй. Ерөнхий сайдын зөвлөх тэр дундаа ахлах зөвлөхөөр нь ажиллахаар болсныг албаны эх сурвалжууд баталлаа.