Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/19-НД НИЙТЛЭГДСЭН

"15-аас доош насны хүүхдэд олон эрхтэн тогтолцооны үрэвслийн хам шинж илэрч буйг Их Британийн эрдэмтэд тогтоосон"

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 8 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Цар тахалтай холбогдуулан дэлхий дахинд хийгдэж буй зарим судалгаа, шинжилгээний дүнгийн талаар Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээлэл өглөө. 

Сүүлийн үед гарсан судалгаа, шинжилгээний дүнгээс танилцуулбал 

  • БНХАУ-ын Ухань хотын эрдэмтдийн судалгаагаар COVID-19-ийн халдвар гэр бүлийн хүрээнд илүү тархаж байгааг онцлов. Иймд гэртээ байгаа хөнгөн балархай өвчтөнүүдийг эрт илрүүлж, тусгаарлах шаардлагатайг анхааруулсан бөгөөд гэр орондоо тогтмол агаар сэлгэлт хийж, хүн бүр тусдаа аяга, халбага, сэрээ, гар нүүрийн алчууртай байхыг зөвлөжээ.
     
  • Их Британийн эрдэмтэд сүүлийн үед хүүхэд залуучуудын дунд COVID-19-ийн өвчлөл ихсэж байгааг давтан судалгаагаар батлав. Ялангуяа, 15-аас доош насны хүүхдэд олон эрхтэн тогтолцооны үрэвслийн хам шинж илэрч байна. Үүний улмаас дархлалын системд хүчтэй хариу урвал илэрч байгааг онцолжээ. 
     
  • COVID-19 халдвартай болон эмнэл зүйн шинж тэмдэггүй, балархай хэлбэртэй өвчтөнүүдийн өтгөнөөс коронавирус ялгарч байгааг АНУ-ын Өвчин судлалын төвийн эрдэмтэд болон олон эрдэмтдийн урьдчилсан судалгаагаар тогтоов. Иймд тус улсын өвчин судлалын төвийн эрдэмтэд хүн амын дунд коронавирусийн тархалтыг хянаж, тогтоох зорилгоор өвчтөний болон гэр бүлийн хүрээнээс гадна нийтийн бохирын усанд тандалт шинжилгээ хийх хөтөлбөрийг албан ёсоор хэрэгжүүлж эхэлсэн байна.  
ВИДЕО: 
https://www.facebook.com/iKonNews/videos/1606816189486849/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.