Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/17-НД НИЙТЛЭГДСЭН

"Тусгаарлах байранд нэг удаа 4,000 хүнийг хүлээн авах боломжтой болсон"

Б.Жаргалмаа, IKON.MN
2020 оны 8 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

17:16 2020/08/17

Тэрбээр УИХ-ын гишүүн Д.Доржхандын асуултад мөн хариулахдаа дараах мэдээллийг нэмж өглөө. 

Улаанбаатар хотын ойролцоох 266 зочид буудал, амралтын газруудаа бид нэг бүрчлэн явж танилцсан. Тэдгээрээс

  • 25% нь гал тогоогүй, нийтийн ариун цэврийн өрөөгүй, нүхэн жорлонтой
  • 27 хувь нь усан хангамжийн инженерийн нэгдсэн шугамд холбогдоогүй.

Нэг өрөөнд нэг хүнийг 50 мянган төгрөгөөр байршуулах боломжтой 16 ААН л байгаа. Тэдгээр нь голдуу гадаадын хөрөнгө оруулалт, гадаад эзэнтэй. 

Долдугаар сарын сүүлээр 10 дахь удаагийн эрсдлийн үнэлгээг хийлгэхэд Монгол Улс эрсдэлтэй, дотооддоо халдвар авах магадлал өндөртэй хэвээр байсан. 

УОК нөөц боломжуудаа дайчилж байгаа. Хоёрдугаар сарын 27-нд хил хаах үед анх 900 хүнийг л сард авах боломж байсан. Өнөөдөр тусгаарлах байранд нэг удаа 4,000 хүнийг хүлээн авах боломжтой болсон. Тиймээс сүүлийн хоёр сард нислэгийн тоог огцом нэмэгдүүлж байгаа. 

Энэ чиглэлд ХӨСҮТ-ийн хүчин чадлыг нэмэгдүүлэхээр төсөвт мөнгө тавьж байгаа. Иргэдээс өгсөн хандив тусламжаас гадаадад байгаа иргэдэд туслахаар Хилийн чанад дахь иргэдэд туслах санд мөнгө шилжүүлж байна. 

Энэ удаагийн төсвийн тодотголоор зөвхөн цар тахлаар ажиллаж байгаа иргэдийн цалин хөлс, эрүүл мэндийн салбар, зарим хөрөнгө оруулалтад 140 тэрбум төгрөг төсөвлөсөн" гэв. 

16:37 2020/08/17

Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдааны үеэр Шадар сайд Я.Содбаатар гадаад дахь иргэдээ татан авах ажиллагааны талаар дараах хариултыг өглөө.

Наймдугаар сарын 14-ний байдлаар 55 орноос 12,839 иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргажээ.

Өнгөрсөн хугацаанд 55 удаагийн тусгай нислэгээр 11,155 хүн, төмөр зам, авто замын хилийн боомтоор 6,604 буюу нийт 17,759 иргэний татан авсан байна. 

УОК иргэдээ татан авах ажлыг эрчимжүүлж ажиллаж байгааг бөгөөд дөрөв, тавдугаар сард сардаа 1,200-1,500 хүн авчирч байсан бол долдугаар сард 15 удаагийн нислэгээр 3,519, наймдугаар сард 14 удаагийн нислэгээр 3,500 иргэнийг татан авчээ. Сарын төгсгөлд зарим нислэгийг нэмэхээр тооцож байгаа аж. 

Тэрбээр "Аль болох ил тод, нээлттэй байх бодлого тавьж, энэ чиглэлээр орж ирсэн бүх хандив мөнгийг ил тод болгосон. 

Тусгаарлах байр Улаанбаатар хотод 39, орон нутагт 14 буюу нийт 53 байранд иргэдээ авч байна. Одоогоор тусгаарлах байруудад эрүүл мэнд, онцгой, цагдаа зэрэг холбогдох 3,600 орчим хүн ажиллаж байна. 

Засгийн газрын дэргэд Хилийн чанад дахь иргэдэд туслах сан гэж байдаг. Мөн иргэдийн нөхцөл байдлыг судалж үзээд зарим мөнгөн тусламж өгөх журам байдаг. Энэний дагуу бид одоогоор 200 гаруй сая төгрөгийн туслалцаа үзүүлсэн. Баасан гарагт мөн хандивын мөнгөнөөс 300 сая төгрөгийг энэ чиглэлээр зарцуулах шийдвэр гаргасан" гэлээ. 

УИХ-ын Аюулгүй байдал, нийгмийн бодлогын байнгын хороон дээр цар тахлын нөхцөлд гадаадад байгаа иргэдээ татан авах, дотоодын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийхээр хуваарьт оруулсан гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар нэмж мэдээлэв. 