2020/09/23
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,854.46₮
B30
УЛААНБААТАР
17°
|
B30
УЛААНБААТАР
20°
|
B30
УЛААНБААТАР
23°
|
18:00
S30
13°
19:00
S29
10°
20:00
S29
21:00
S29
22:00
S29
23:00
S31
00:00
S31
01:00
S31
02:00
S31
03:00
S31
04:00
S29
05:00
S29

Л.Мөнхтүшиг: Одоогоор 55 улсаас 12,718 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ гаргасан байна

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 8 сарын 11
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг Mpa.mn

"Өнгөрсөн хугацаанд бид авто болон агаарын замаар нийт 17,211 иргэнийг эх оронд нь авчирсан" хэмээн ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг хэлэв.

Тодруулбал, 

  • БНСУ-аас 3,000 орчим иргэн
  • Америк тивээс 960,
  • Австрали тивээс-500,
  • Европ тивээс 1,250
  • Зүүн Өмнөд Азиас-500 авчирсан байна.

"Гадаадад богино хугацааны визтэй, маш хүнд байдалд орсон иргэдийн тоо багассан"

Тэрбээр "Нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоо буураагүй байна. Одоогоор дэлхийн 55 улсаас 12,718 иргэн нутаг буцах хүсэлтээ өгсөн.

Гэхдээ одоо хүсэлтээ гаргасан хүмүүсийг шалтгаанаар нь ангилж үзвэл, УОК-оос тавьж байсан үндсэн таван шалгуураас гадна бусад шалтгаантай иргэд 70 хувийг эзэлж байна.

Өөрөөр хэлбэл, богино хугацааны визтэй болон нэн яаралтай буцах шаардлагатай, маш хүнд байдалд орсон иргэдийн тоо нэлээд багассан.

Нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоо харьцангуй их байгаа ч энэ нь Солонгос улсад байгаа манай иргэдийн сүүлийн өдрүүдэд гаргасан хүсэлт огцом нэмэгдсэнтэй холбоотой.

Долдугаар сарын эхээр 2,400 орчим иргэн Сөүл дэх Элчин сайдын яаманд хандаад байсан бол өнөөдөр тэр тоо 4,000 гарчээ.

Шалтгаан нь, УОК-ын шийдвэрийн дагуу буцах хүсэлтэй өгсөн иргэдийн  өргөдлийг огноогоор нь эрэмбэлээд олон нийтэд нээлттэй тавьсан учраас ойрын саруудад нутаг буцах хүсэлтэй иргэд оочерт нь орьё гэж их хандаж байгаа нь анзаарагдаж байна.

Мөн Европ болон Зүүн Өмнөд Азид байгаа иргэдийн хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийн дийлэнх нь ирсэн буюу одоо хүсэлт гаргаад байгаа иргэдийн дийлэнх нь тухайн улс, бүс нутагт байнга оршин суух зөвшөөрөлтэй иргэд байгаа юм.

Наймдугаар сарын нислэгүүдээр ирэх иргэдийн тоо өндөр болж байгаа. Гэхдээ буцах хүсэлтэй иргэдийг нислэгт оруулсан ч зарим иргэд 20, 30-аараа ирэхээ болих асуудал гарч байгаа.

Тэр суудлуудыг хоосон ирүүлэхгүйн тулд дараа, дараагийн хүмүүсээ шуурхай зохион байгуулалт хийж татан авч байна” гэсэн юм.

Үргэлжлүүлэн "Өнгөрсөн хугацаанд хилийн чанд дахь иргэдийн санаачилгын байгууллагын зүгээс гадаадад хүнд байдалд орсон иргэддээ тусламж дэмжлэг үзүүлж байсан.

Бидэнд ирүүлсэн мэдээллээр дэлхийн 10 бүс нутагт манай улсын иргэд нэг, нэгэндээ хүнсний тусламж үзүүлэх, гэр орондоо байлгах зэргээр туслах олон төрлийн арга хэмжээ зохион байгуулжээ.

Энэ хүнд цаг үеийг төр, засаг иргэд хамтдаа давж туулах санал санаачилгыг гаргаж, тусалж дэмжиж байгаа тэдгээр хүмүүст талархаж байгаагаа ГХЯ-ны яамны зүгээс илэрхийлж байна" гэдгийг хэллээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/588990477781350/videos/815394235872622

 

x