Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/11-НД НИЙТЛЭГДСЭН

"Жи тайм" сүлжээний хохирогч, иргэний хариуцагчдын АНХААРАЛД

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 8 сарын 11
iKon.MN
Зураг зураг

“ЖИТАЙМ” -ын сүлжээний Э.Оюунчимэгт холбогдох 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдааны 2020 ШЦТ / 687 тоот шийтгэх тогтоол хүчин төгөлдөр боллоо.

Тус шүүхийн тамгын газраас хэргийн хохирогч, иргэний хариуцагч нарт шийтгэх тогтоолыг гардуулах ажлыг 2020 оны наймдугаар сарын 12- 25-ны өдрийг дуустал ажлын 10 хоногт багтаан зохион байгуулахаар ажиллаж байна.

Иймд хэргийн оролцогчид шийтгэх тогтоол гардан авахдаа иргэний бичиг баримттай ирэхийг мэдэгдье.

Шүүхийн хаяг: Сонгинохайрхан дүүрэг 1-р хороолол 17-р хороо 32-р байрны ард байрлах Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн байр. Харилцах утас: 89082088

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар