Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/25-НД НИЙТЛЭГДСЭН

“Жи тайм"-ын хэргийн шүүх хурал ирэх сарын 2-нд болно

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 6 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан (Залилах) гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Э.Оюунчимэгт холбогдох хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авсан байна.

Шүүхээс “Жи тайм”-ын сүлжээний хэргийн гэм буруугийн хуралдааныг 2020 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 09:00 цагт хийхээр товложээ.

Хохирогчдын нэрийн жагсаалтыг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гэсэн facebоok хуудас болон бусад сайтуудаар мэдээлж байна.

 Мөн шүүх хуралдааныг ямар хэлбэрээр хохирогчдод хүргэх талаарх  мэдээллийг 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүргэх тухай Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн  эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас мэдээллээ.

Уг сүлжээний бизнесээс 11,385 хүн хохирогч болчихоод байгаа юм.