Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/02-НД НИЙТЛЭГДСЭН

"Жи тайм" сүлжээний хэргийн шүүх хуралдааныг хойшлуулж, долдугаар сарын 8-нд товлолоо

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 7 сарын 2
iKon.MN
Зураг зураг

"Жи тайм" сүлжээний гэгдэх 11,385 хохирогчтой хэргийн шүүх хурал хойшлогдлоо.

Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан /Залилах / гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Оюунчимэгт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хурлыг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд шүүх хуралдааныг 2020 оны 7 дугаар сарын 8-ны 09:00 хүртэл хойшлууллаа.

Улмаар шүүгдэгч Э.Оюунчимэг өмгөөлөгч Ч.Шаравнямбуугаас татгалзан шинээр хоёр өмгөөлөгч авч, өмгөөлөгч нар хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэлээ.

 

Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар