Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/08-НД НИЙТЛЭГДСЭН

1984 оноос хойш АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг таасан профессор Трампыг ялагдана гэж мэдэгджээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 8 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Түүхийн ухааны профессор Алан Лихтман 1984 оноос хойш АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг алдалгүй зөв тааж иржээ.

Ингэхдээ тэр өөрийн боловсруулсан “13 keys” нэртэй системийг ашигладаг юм байна.

1984 онд Рональд Рейганыг дахин сонгогдохыг тааснаасаа хойш тэр ганц ч алдаагүй юм. 2000 онд Ардчилсан Намын Аль Горыг сонгуульд ялна гэж таасныг энд дурдах хэрэгтэй.

Тухайн үед Гор хамгийн олон санал авсан ч дээд шүүх Флоридагийн саналын хуудасны тоог дахин тоолохыг зогсоох шийдвэр гаргасны улмаас Жорж Буш ялж байсан гэдэг.

Лихтман 2020 оны сонгуулийн үр дүнг мөн “13 keys” системийнхээ тусламжтай тооцоолоод Дональд Трампыг Жо Байденд ялагдана гэж зөгнөжээ.

Профессорын боловсруулсан систем нь эдийн засгийн үзүүлэлтүүд, улс төрийн тогтвортой байдал, нэр дэвшигчидтэй холбоотой дуулианууд, тэдний хувь хүний зан чанаруудыг хүртэл тооцдог байна.

Гэхдээ 1984 оноос хойш сонгууль бүрийн үр дүнг амжилттай тааж байгаа ч таамгаа зарласны дараа тал талаас дарамт шахалт мэдэрдэгээ 73 настай профессор ярьжээ.

 

Эх сурвалж: CNN