Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/19-НД НИЙТЛЭГДСЭН

Япончууд хүний яриаг найман хэл рүү хөрвүүлэх чадвартай амны хаалт бүтээжээ

Р.Түвшин, iKon.mn
2020 оны 7 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Коронавирусийн цар тахлын улмаас амны хаалт амьдралын салшгүй хэсэг болсон энэ үед Японы Donut Robotics компани олон хэлний орчуулга хийдэг ухаалаг амны хаалт зохион бүтээжээ.

Амны хаалт зүүснээр хүмүүсийн яриа сул сонсогддог болж, амны хайрцаг, нүүрний хувирлыг унших боломжгүй болоод байгаа.

Тиймээс C-Mask нь дээрх бэрхшээлүүдийг шийдвэрлэх гол арга зам болно гэж зохион бүтээгчид нь үзэж байна.

C-Mask нь гар утастай Bluetooth технологиор холбогдож ажилладаг. 

Япон хэлнээс найман өөр хэл рүү орчуулга хийхээс гадна хүний ярьсныг текст болгон буулгаж гар утсанд хадгалдаг.

Ухаалаг амны хаалтны нэрэнд орсон “C” үсэг нь:

  1. Clear voice
  2. Connect with smartphone
  3. Cool design
  4. Clean material
  5. Combat coronavirus гэсэн үгсийг илэрхийлдэг ажээ.

C-Mask-ийг ердийн амны хаалтны гадуур давхар зүүх юм. Эхний 5,000 амны хаалт есдүгээр сард Японд $40 орчим үнээр худалдаалагдаж эхлэх гэнэ.

Цаашдаа Европ, АНУ, Хятадын зах зээлд гаргахаар төлөвлөжээ.

 

Эх сурвалж: Tech Insider