Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/17-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Увс аймгийн Түргэн суманд усанд боогдсон 100 гаруй иргэнийг татаж авах ажиллагаа явагдаж байна

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 7 сарын 17
iKon.MN
Зураг зураг

2020 оны 7 дугаар сарын 13-ны оройн 19:00 цагаас 2020 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 11 цаг хүртэл хугацаанд үргэлжлэн орсон усархаг борооны улмаас Увс аймгийн томоохон голууд үерлэж зам сэтэрч, гүүр эвдэрч тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй нөхцөл байдал үүссэн учир аймгийн онцгой комисс зохих арга хэмжээ авч ажиллаж байна.

Түргэн болон Сагил сумын голууд үерлэсний улмаас усанд боогдож гацсан 100 гаруй иргэнийг эхний ээлжинд татан авах ажиллагааг аймгийн ЗДТГ, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Хилийн цэргийн алба хаагчид хамтран шуурхай зохион байгуулж байна.

https://www.facebook.com/100013000390678/videos/1229391614170840/

Өчигдөр усны түвшин харьцангуй багассан.

Гэхдээ тээврийн хэрэгсэл гарах боломжгүй хэвээр байгааг онцгой байдлын газраас мэдээллээ.

 


Эх сурвалж: Увс аймгийн ЗДТГ-ын Хэвлэл, мэдээллийн алба