2020/08/06
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,846.09₮
B30
УЛААНБААТАР
25°
|
16°
B30
УЛААНБААТАР
22°
|
14°
B30
УЛААНБААТАР
22°
|
12°
08:00
S30
16°
09:00
S30
17°
10:00
S26
18°
11:00
S26
18°
12:00
S26
18°
13:00
S26
18°
14:00
S26
19°
15:00
S26
20°
16:00
S30
22°
17:00
S26
23°
18:00
S30
22°
19:00
S30
20°

Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкнаас $100 саяын төсвийн дэмжлэгийн зээл авна

ikon.mn
2020 оны 7 сарын 10
iKon.MN
Зураг

Засгийн газар анхдугаар хуралдаанаараа Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкнаас 100 сая ам.долларын төсвийн дэмжлэгийн зээл авах шийдвэр гаргажээ.

Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй коронавирусийн халдварт цар тахлын эсрэг хариу арга хэмжээнд дэмжлэг үзүүлж, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкнаас 100 сая ам.долларын төсвийн дэмжлэгийн зээл олгохоор шийдвэрлэсэн. Энэхүү зээл нь 0.85 хувийн хүүтэй, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 3 жил, 16 жилийн дотор эргэн төлөгдөх нөхцөлтэй юм.

Коронавируст цар тахлын үед эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудыг бүрэн хэмжээтэй бэлтгэлтэй байх нөхцөлийг хангах, цар тахлын эдийн засаг, төсөв, нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, эдийн засгийг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдэд зарцуулах юм.

Цар тахлын аюул арилаагүй, дэлхийн улс орнуудад хоёр дахь давалгаа эхэлсэнтэй холбоотой манай улс урьдчилан сэргийлэх чиглэлд хэрэгжүүлж буй арга хэмжээг эрчимжүүлэхээр төлөвлөж байна. Иймд холбогдох үйл ажиллагаанд зарцуулагдах төсвийг санхүүжүүлэхийн тулд дээрх хөнгөлөлттэй зээлд хамрагдах нь зүйтэй гэж үзэж, зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтосныг Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

x