2020/08/06
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,846.09₮
B30
УЛААНБААТАР
25°
|
16°
B30
УЛААНБААТАР
22°
|
14°
B30
УЛААНБААТАР
22°
|
12°
08:00
S30
16°
09:00
S30
17°
10:00
S26
18°
11:00
S26
18°
12:00
S26
18°
13:00
S26
18°
14:00
S26
19°
15:00
S26
20°
16:00
S30
22°
17:00
S26
23°
18:00
S30
22°
19:00
S30
20°

Шатахуун, автомашин, эрчим хүчний импорт буурчээ

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 7 сарын 10
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Импорт 2.5 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 434 сая ам.доллароор буюу 15 хувиар буурсан байна. Үүнд 

  • Ургамлын гаралтай бүтээгдэхүүний импорт 22.9 сая
  • Химийн болон түүнтэй холбоотой үйлдвэрийн бүтээгдэхүүний импорт 7.6 сая 
  • Мод модон эдлэлийн импорт 4.8 сая ам.доллароор тус тус ӨССӨН бол 
  • Эрдэс бүтээгдэхүүний импорт 136.5 сая
  • Авто, агаарын ба усан замын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд, ангийн импорт 213.2 сая
  • Машин, механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэгийн импорт 57.1 сая
  • Үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүний импорт 31.6 сая ам.доллароор тус тус БУУРЧЭЭ.

Импортын зарим гол бүтээгдэхүүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулан үзвэл тайлант хугацаанд 267.3 мянган тонн автобензин импортолсон нь 2019 оны мөн үеийн дүнгээс 15.2 мянган тонноор их байна. Гэхдээ 2019 оны мөн үед нэг тонн автобензиний импортын дундаж үнэ 590.3 ам.доллар байсан бол 2020 оны эхний зургаан сарын байдлаар 433.8 ам.доллар болж 156.5 ам.доллароор буурсан нь үнийн дүнгээр 32.9 сая ам.доллароор  буурахад нөлөөлжээ.

Зураг 1. Импортын хэмжээ нь буурсан хүнсний бус бүтээгдэхүүнүүд

 
Эх сурвалж: ГЕГ

Дизель түлшний импорт 458.9 мянган тонн болж 2019 оны мөн үеийн гүйцэтгэлээс 44.3 мянган тонноор буурсан байна. Үнийн дүн нь 205 сая ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 110.3 сая ам.доллароор мөн буурчээ. 2019 оны эхний 6 сард нэг тонн дизель түлшний импортын дундаж үнэ 626.8 ам.доллар байсан бол энэ онд 446.9 ам.долларт хүрч 179.9 ам.доллар буюу 28.7 хувиар буурсан байна.

Тайлант хугацаанд суудлын автомашин 27,445, ачааны автомашин 9,359 орж ирсэн байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад суудлын автомашины импорт 10,720-оор, ачааны автомашины импорт 3,333-аар тус тус буурлаа.

Цахилгаан эрчим хүчний импорт тоо хэмжээний хувьд 7,766.6 мян.квт.ц-аар буурсан байна.

Тайлант хугацаанд 526.4 сая ам.долларын машин, тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, эд анги импортолжээ. 2019 оны мөн үетэй харьцуулахад уг төрлийн барааны импорт 57.1 сая ам.доллараар буюу 9.8 хувиар буурсан байна.

Зураг 2. Импортын хэмжээ нь буурсан хүнсний бүтээгдэхүүнүүд

 
Эх сурвалж: ГЕГ

Импортын бүтцийн хувьд эрдэс бүтээгдэхүүн, машин тоног төхөөрөмж, бүх төрлийн тээврийн хэрэгсэл, хүнсний бэлэн бүтээгдэхүүн болон үндсэн төмөрлөг түүгээр хийсэн

бүтээгдэхүүний импорт давамгайлсан хэвээр байгаа бөгөөд 2020 оны эхний зургаан сарын Гүйцэтгэлээр дараах төрлийн барааны импорт нийт дүнгийн 73.9 хувийг эзэлж байна.

Үүнд: 

  1.  Эрдэс бүтээгдэхүүний импорт 19.7%
  2.  Машин тоног төхөөрөмж, сэлбэгийн импорт 21.4%
  3.  Бүх төрлийн тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд ангийн импорт 15.2%
  4.  Хүнсний бэлэн бүтээгдэхүүний импорт 8%
  5.  Үндсэн төмөрлөг түүгээр хийсэн бүтээгдэхүүний импорт 9.6%-ийг тус тус эзэлж

байгааг Гаалийн ерөнхий газрын статистик харуулж байна.  

 
x