Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/10-НД НИЙТЛЭГДСЭН

Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг долдугаар сарын 31-нийг дуустал сунгалаа

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 7 сарын 10
iKon.MN
Зураг зураг
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

13:13 2020/07/10

Улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгалаа. 

ДЭМБ-ын мэдээллээр 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар коронавируст халдварын цар тахал дэлхийн 216 улс, нутаг дэвсгэрийг хамран нийт 12 сая хүн халдвар авч, 550 мянга орчим хүн нас бараад байна. Иймд дэлхийн 40 гаруй улс онц байдал зарлаж, 22 улс хөл хорио тогтоон, 109 улс хилээ хэсэгчлэн болон бүрэн хааж, хөл хорио тогтоох, хилээ хаах хугацаагаа сунгаж байна. 

Хэдийгээр зарим улсад халдварын нөхцөл байдал тогтворжиж, Европын зарим улс хөл хориогоо цуцалж, бэлэн байдлын зэргээ бууруулж байгаа ч БНХАУ, БНСУ, Япон зэрэг улсад халдварын тохиолдол дахин нэмэгдэж, халдварын тархалтын хоёрдугаар давалгаа болж байна гэж мэргэжлийн байгууллагууд дүгнэж байгаа тул дотооддоо хөл хорио тогтоох, хилээ хаах хугацаагаа сунгажээ. 

Монгол Улсын хувьд уг өвчний 227 тохиолдол зөөвөрлөгдөн орж ирж бүртгэгдснээс 195 нь эмчлэгдэж, 32 хүн эмчлүүлж, 3,077 хүн тусгаарлалтад байна.

Батлагдсан тохиолдлын 84 хувь нь ОХУ-д сурч, амьдарч байсан иргэдээс илэрчээ. БНХАУ-д тархалт буурахгүй, хоёрдахь үеийн давалгаа эхэлснийг зарлаад байгаа юм. 
Иймд хөрш орнуудын нөхцөл байдал болон гадаад дахь иргэдээ татан авч байгаатай холбогдуулан дээрхи эрсдлүүдийг тооцон гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгахаар шийдвэрлэлээ. 

08:36 2020/07/10

Засгийн газрын шинэ гишүүд анхны хурлаа хийнэ

Гэрэл зургийг mpa.mn /2020.07.08/

Засгийн газрын шинэ бүрэлдэхүүн өнөөдөр 10:00 цагт анхны хуралдаанаа хийх гэж байна.

Өнөөдрийн хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ. COVID 19  цар тахлын үеийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах эсэх тухай шийдвэр гаргах юм байна. Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг 2020 оны зургаадугаар сарын 30-наас 2020 оны долдугаар сарын 15-ныг хүртэл сунгасан юм.

Энэ хугацаа баяр наадмын амралтын өдөр дуусах тул өнөөдөр сунгах эсэхийг шийдвэрлэх ажээ.

Мөн Монгол Улсын Шадар сайдаар Я.Содбаатар томилогдсон учир УОК-ын бүрэлдэхүүнийг шинэчлэх нь.

Хэлэлцэх асуудал

Засгийн газрын гишүүн

1.    

“Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

Я.СОДБААТАР

2.    

“Улсын онцгой комиссын бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

Я.СОДБААТАР

3.    

Монгол Улс болон Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээр /Ковид-19 цар тахлын эсрэг шуурхай хариу арга хэмжээ авах хөтөлбөр/-ийн төсөл

Ч.ХҮРЭЛБААТАР

4.    

Бусад асуудал*

У.ХҮРЭЛСҮХ