Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/03-НД НИЙТЛЭГДСЭН

Аврагчид автомашин ариутгалын төхөөрөмж хийжээ

ikon.mn
2020 оны 7 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн аврагчид автомашин ариутгалын төхөөрөмжийг хийж, Мал эмнэлгийн газарт хүлээлгэн өгчээ.

Төхөөрөмжийг хийх төсвийг Гамшгийн эрсдлийг бууруулах орон нутгийн сангаас шийдвэрлэж өгсөн байна.

Ариутгалын төхөөрөмж нь мал, амьтны гоц халдварт өвчин, дэлхий дахинд хурдацтай тархаад байгаа коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор үүрэг гүйцэтгэж байгаа автомашиныг хоёр хажуу тал, дээд, доод талаас  мананцар үүсгэж, шүршиж ариутгахаар бүтээгдсэн ба таван хэсэг болгон зөөвөрлөн, тээвэрлэж байрлуулах зориулалттай аж.

 

 

Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар