Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/01-НД НИЙТЛЭГДСЭН

Төрд төлөөлөл болж буй 13 эмэгтэйн хоёр нь эдийн засагч, дөрөв нь сэтгүүлч

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 7 сарын 1
iKon.MN
Зураг зураг
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа /Гэрэл зургийг mpa.mn/

Найм дахь удаагийн парламент 13 эмэгтэй гишүүнтэй боллоо. УИХ-ын сонгуульд МАН, АН-аас 16, 16 эмэгтэй өрсөлдсөн юм.

13 гишүүнээс  МАН-ын 11, АН-ын 2 төлөөлөл байгаа бөгөөд дөрөв нь өмнөх парламентаас улиран сонгогджээ. Мөн 13 эмэгтэй гишүүний дөрөв нь сэтгүүлч мэргэжилтэй бол хоёр нь эдийн засагч байна. 

МАН:

  1. Д.Сарангэрэл - сэтгүүлч мэргэжилтэй, Эрүүл мэндийн сайд, улиран сонгогдсон.
  2. Б.Саранчимэг - удирдлагын автоматжуулалтын системийн инженер, улиран сонгогдсон.
  3. М.Оюунчимэг - сэтгүүлч, улиран сонгогдсон.
  4. Г.Мөнхцэцэг - утга зохиол судлаач, сэтгүүлч, улиран сонгогдсон.
  5. Х.Булгантуяа - эдийн засагч, Сангийн дэд сайд.
  6. Б.Баярсайхан - эрх зүйч, сэтгүүлч, БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан.
  7. Ц.Мөнхцэцэг - улс төр судлаач.
  8. Ч.Ундрам -эдийн засагч
  9. Д.Өнөрболор -дипломатч, Сөүл группийн ерөнхийлөгч
  10. Б.Жаргалмаа -сэтгүүлч
  11. П.Анужин - олон улсын харилцааны эрх зүйч.

АН:

  1. С.Одонтуяа - эдийн засагч
  2. А.Адьяасүрэн - багш

ГЭРЭЛ ЗУРГУУД: /ЗУРАГ ДЭЭР ДАРЖ ТОМООР ХАРАХ БОЛОМЖТОЙ/

Өмнөх парламент буюу 2016 оны сонгуулиар мөн л 13 эмэгтэй гишүүн сонгогдсон билээ.

 
2012 онд 11, 2008 онд 3, 2004 онд 5, 2000 онд 8, 1996 онд 7, 1992 онд 3 эмэгтэй гишүүн парламентад төлөөлөл болон ажиллаж байв.

Хоёр парламент дараалан 13 эмэгтэй УИХ-д сонгогдон ажиллаж байгаа нь төрд эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэж буйг илтгэж байна.

Гэрэл зургийг mpa.mn 2020.06.30/

Сонгуулийн тухай хуулийн 30.2 дахь заалтад нам, эвслээс нэр дэвшиж байгаа нийт нэр дэвшигчийн 20-оос доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байна гэж заасан байдаг.