2020/07/10
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,832.64₮
B30
УЛААНБААТАР
19°
|
13°
B30
УЛААНБААТАР
22°
|
12°
B30
УЛААНБААТАР
27°
|
13°
08:00
S40
13°
09:00
S40
13°
10:00
S40
13°
11:00
S40
14°
12:00
S40
14°
13:00
S40
15°
14:00
S40
15°
15:00
S40
14°
16:00
S40
14°
17:00
S40
14°
18:00
S40
14°
19:00
S40
14°

ТАНИЛЦ: УИХ-д суудалтай намуудын бүлгийн дарга, дэд дарга нар

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 6 сарын 30
iKon.MN
Зураг

УИХ-ын сонгуулийн дүнгээр байгуулагдсан шинэ парламентын Анхдугаар чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. Өнөөдрийн хуралдаанаар гишүүд тангараг өргөж, УИХ-ын даргыг сонгосон юм.

Анхдугаар чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөсний дараа УИХ-д суудалтай намын бүлгүүд хуралдаж дарга, дэд дарга нараа сонгожээ. 

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 26.6-д "Бүлэг даргаа гишүүдийнхээ дотроос сонгож, энэ тухайгаа Улсын Их Хурлын даргад албан ёсоор мэдээлнэ" хэмээн заасан байдаг. 

УИХ-д 62 суудалтай МАН-ын бүлэг өмнөх парламентад бүлгийн даргаар ажиллаж байсан Д.Тогтохсүрэнг улираан сонгожээ. Харин дэд даргаар УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Х.Булгантуяа, Ж.Сүхбаатар нарыг сонгосон байна. Б.Жавхан, Ж.Сүхбаатар нар хоёр дахь удаагаа парламентад сонгогдож буй туршлагатай гишүүд. Х.Булгантуяагийн тухайд Сангийн дэд сайдаар ажиллаж байсан юм. 

Сонгуулийн дүнгээр УИХ-д 11 суудал авсан АН-ын хувьд Д.Ганбатыг бүлгийн даргаар сонгожээ. Харин дэд даргаа сонгож амжаагүй байна. 

Д.Ганбат нь 2012-2016 оны парламентад сонгогдож байсан туршлагатай гишүүн юм. 

x