Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/30-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ эмэгтэй дэд даргатай боллоо

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 6 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Парламентад суудалтай улс төрийн намууд Улсын Их Хурлын дэд дарга нараа сонгосон байна. 

МАН-ын бүлгээс өмнөх парламентад Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байсан Т.Аюурсайханыг сонгосон бол АН-ын бүлгээс 2012-2016 онд парламентын гишүүнээр ажиллаж байсан С.Одонтуяаг УИХ-ын дэд даргаар сонгосон байна. 

Өмнө нь буюу 2015 онд С.Оюун УИХ-ын дэд даргаар ажиллаж байжээ. 

УИХ-ын тухай хуулийн 12 дугаар зүйлд Улсын Их Хурлын дэд дарга, түүний чиг үүргийг тодорхойлсон байдаг. 

Улсын Их Хурлын дэд даргын чиг үүрэг: 

12.1. Улсын Их Хурлын тухайн сонгуулийн дүнд бий болсон нам, эвслийн бүлэг тус бүрээс Улсын Их Хурлын дэд даргыг сонгоно.

12.4.1. Байнгын, дэд, түр хороо, нам, эвслийн бүлгийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;

12.4.2. Байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны ирц бүрдүүлэх ажлыг зохион байгуулах;

12.4.3. Улсын Их Хурлын үйл ажиллагааны дэг, гишүүний ёс зүйн хэм хэмжээний хэрэгжилтэд хяналт тавих;

12.4.4. Улсын Их Хурлын даргаас даалгасан бусад чиг үүрэг;

12.4.5. хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг.

12.5. Улсын Их Хурлын даргын түр эзгүйд түүний даалгаснаар дэд дарга үүргийг нь хэрэгжүүлнэ.