Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/30-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Занданшатарыг УИХ-ын даргаар сонгохыг 100 хувийн саналаар дэмжлээ

А.Ням-Өлзий, iKon.mn
2020 оны 6 сарын 30
iKon.MN
Зураг зураг
mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

17:38 2020/06/30

УИХ-ын даргыг сонгосноор Анхдугаар чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө. 

Анхдугаар чуулган маргааш үргэлжилнэ. 

17:21 2020/06/30

МАН-ын бүлгээс Г.Занданшатарыг УИХ-ын даргад нэр дэвшүүлж байгааг Д.Тогтохсүрэн гишүүн танилцуулав. 

Ийнхүү Г.Занданшатарыг УИХ-ын даргаар сонгох эсэх асуудлаар илээр санал хураалт явуулахад санал хураалтад оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар дэмжигдлээ. 

16:33 2020/06/30

Анхдугаар чуулган УИХ-ын даргыг сонгох асуудлаар үргэлжилж байна. 

Өнөөдөр буюу зургаадугаар сарын 30-ны 12:00 цагт товлогдсон Анхдугаар чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлж, СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн сонгуулийн дүнг танилцуулснаар 76 гишүүн тангараг өргөсөн билээ. 

Ийнхүү түр завсарласан Анхдугаар чуулган УИХ-ын даргыг сонгох асуудлыг хэлэлцэж эхэллээ.  

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд "Сонгуулийн дүнгээр Улсын Их Хуралд 39 ба түүнээс дээш суудал авсан нам, эвсэл Улсын Их Хурлын даргын сонгуульд нэр дэвшүүлнэ" хэмээн заасан байдаг. 

Энэ удаагийн сонгуулийн дүнгээр МАН үнэмлэхүй олон буюу 62 суудал авсан. Тиймээс хуулийн дагуу УИХ-ын даргад МАН-аас нэр дэвшүүлэх юм. МАН-ын удирдлагын түвшинд Г.Занданшатарыг УИХ-ын даргаас улираан ажиллуулах саналд нэгдсэн бөгөөд уг саналыг одоо Анхдугаар чуулганаар хэлэлцүүлэх юм.  

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/554647962086714/