Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/10-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Баярболд: Цагаан хад боомтод 52 жолооч тусгаарлалтад бий. Сэжигтэй тохиолдол илрээгүй

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 6 сарын 10
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

Шуурхай штабаас хийсэн мэдээллийн үеэр Мэргэжлийн хяналтын байгууллагаас хийж буй хяналт шалгалтын ажлын талаар МХЕГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Баярболд мэдээллээ.

Тэрбээр хэлэхдээ "Дараах гурван чиглэлд хяналт шалгалтын ажлыг хийж байна. 

Өнгөрсөн хугацаанд нийт 9,070 Монгол Улсын иргэнийг татан авжээ

Нэг. Хилээр нэвтэрч буй зорчигчид

Монгол Улсын хэмжээнд 163 хилийн боомтоор зорчигч тээврийн хөдөлгөөн хийж байна. Өнгөрсөн хугацаанд нийт 9,070 Монгол Улсын иргэнийг татан авч 7,460 зорчигчийг тусгаарлан ажиглалтад авч ажилласан.

Хилийн автозамын болон төмөр замын боомтоор өдөрт дунджаар ачаа тээврийн 20-30 галт тэрэг, 1,300 орчим ачааны машинаар 25-300 тонн хүнсний бус бараа бүтээгдэхүүн импортлогдож орж ирж байна. Үүнд холбогдох хяналт шалгалтыг хийж оруулж байгаа. Мөн орж ирж байгаа тээврийн хэрэгсэлд халдваргүйжүүлэлт хийж, жолооч нарын эрүүл мэндэд хяналт тандалт хийн ажиллаж байна.

Гашуунсухайт боомтоор гуравдугаар сарын 23-наас өнөөдрийг хүртэлх хугацаанд 2.9 сая тонн нүүрс экспортолжээ 

Хоёр. Уул уурхайн болон хүнсний бараа бүтээгдэхүүний импортын байдалд хилээр нэвтрүүлэх үед

Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтоор гуравдугаар сарын 23-наас эхэлж, уул уурхайн бүтээгдэхүүний экспорт хийгдэж эхэлсэн. Өнөөдрийг хүртэл 26,965 тээврийн хэрэгслээр 2.9 сая тонн нүүрс, 8,250 тээврийн хэрэгслээр 291,817 тонн зэсийн баяжмал экспортлогджээ. 

Өдөрт дунджаар 420-470 тээврийн хэрэгслээр нүүрс, 64-96 тээврийн хэрэгслээр зэсийн баяжмал экспортлогдож байгаа ба хяналт шалгалтыг мөн тогтмол хийж буйг хэлье.

Тус тээврийн хэрэгслүүдэд гурван функтээр ариутгал, халдваргүйтгэлийг мэргэжлийн хяналтын газраас хийж байна. Одоогийн байдлаар Цагаан хад боомтод 52 жолооч тусгаарлалтад бий. Сэжигтэй тохиолдол илрээгүй.

552 сургууль 4,100 анги танхимд төгсөх ангийн сурагчдын давтлага хийгдэж байна 

Гурав. Дотоодод үйл ажиллагаа явуулж буй газруудад

Дотоодод үйл ажиллагаа явуулж буй нийт 8,478 байгууллагад хяналт шалгалт хийсэн. Илэрсэн зөрчлийн 70 гаруй хувийг газар дээр нь арилгуулж ажиллаж байна. Мөн хадгалалтын хугацаа нь дууссан, гар дээрээс архи согтууруулах ундаа худалдан борлуулсан, тогтоосон цагийн хуваарь хэтрүүлэн архи согтууруулах ундаа хэтрүүлсэн зөрчил нэлээдгүй илэрч байгаа. МХЕГ-аас тавьсан уг шаардлагуудыг удаа дараа зөрчсөн 26 байгууллагад 12 сая 900 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан.

Эдгээрээс гадна бас нэг тулгамдаж буй асуудал нь одоо ЭЕШ-тай холбоотой асуудал бий. Одоогийн байдлаар нийт 552 сургууль 4,100 анги танхимд төгсөх ангийн сурагчдын давтлага хийгдэж байгаа. Хэдийгээр холбогдох зөвлөмжүүдийг дийлэнх сургууль мөрдөж буй ч зөрчил дутагдал гарч байгаа тул аль болох засаж залруулан ажиллаж байна" гэдгийг хэлэв. 

ВИДЕО: 

https://www.facebook.com/588990477781350/videos/2638264363170224/