Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/07-НД НИЙТЛЭГДСЭН

Нэг тойрогт өрсөлдөж байгаа нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг харьцуулан харах боломжтой боллоо

ikon.mn
2020 оны 6 сарын 7
iKon.MN

Энэ удаагийн УИХ-ын сонгуулиар нэр дэвшиж байгаа хүмүүсийн хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулж байгаагаараа онцлогтой сонгууль болж байна.

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлэг (ХОМ) тухайн нэр дэвшигчийн хөрөнгийг мэдэхээс гадна бизнес, ашиг сонирхлын хамаарлыг  иргэд харж сонголт хийх боломжтой юм.

Нийт 606 нэр дэвшигчийн ХОМ-ийг бид та бүхэндээ дүрсжүүлэн өмнө нь хүргэсэн. Мөн МАН, АН-ын нэр дэвшигчдийн ХОМ-ыг харьцуулан харуулсан билээ. 

Тэгвэл энэ удаад "Сонгууль 2020" сонгуулийн тусгай хуудас нэг тойрогт өрсөлдөж байгаа нэр дэвшигчдийн ХОМ-ыг хооронд нь харьцуулан харах боломжоор хангаж байна.

 

Тус мэдээллийг харахын тулд та "Сонгууль 2020" хуудаст зочилж тойргууд дээр дарж тус бүрийнх нь нэр дэвшигчдийн мэдээлэл болоод ХОМ-ыг харьцуулсан байдлаар харах боломжтой. 

"Сонгууль 2020" хуудаст нэр дэвшигчид өөрсдийн мэдээллээ оруулах боломжтой бөгөөд та дараах зааврын дагуу мэдээллээ оруулаарай. 

ХЭРХЭН МЭДЭЭЛЛЭЭ ОРУУЛАХ ВЭ? 

Та дараах дансаар төлбөрөө шилжүүлнэ үү.

Дансны мэдээлэл: Хүлээн авагчийн нэр: Бенекрафт ХХК
Банк: Хаан банк Данс: 5014421665 (төгрөгийн данс)
Гүйлгээний дүн: 330,000₮
Гүйлгээний утга: Утас, Нэр дэвшигчийн тойрог, Нэр дэвшигчийн Овгийн эхний үсэг Нэр

Жич: Гүйлгээний утга дээр холбоо барих утсаа заавал бичиж шилжүүлнэ үү.

Нэр дэвшигч та мэдээллээ дэлгэрэнгүй оруулах нь ямар давуу талтай болох талаар ЭНД-ээс уншина уу!

iKon.mn