Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/03-НД НИЙТЛЭГДСЭН

DATA VISUALIZATION: 2020 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх 606 нэр дэвшигчийн ХӨРӨНГӨ ОРЛОГЫН МЭДҮҮЛЭГ

A.Жаргал
2020 оны 6 сарын 3
iKon.MN

УИХ-ын сонгуульд нэр дэвшиж буй 13 нам, 4 эвслийн 485, бие даан нэрээ дэвшүүлсэн 121 хүний АТГ-т өгсөн Хөрөнгө орлогын мэдүүлгийг/ХОМ/ танилцуулж байна.

Хөрөнгө орлогын мэдүүлгээс хамгийн хамгийныг нь сонирхуулбал:

Хамгийн өндөр орлоготой

УИХ-ын сонгуулийн 27 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшигч Бадамдоржийн Пунсалмаа 85 тэрбум төгрөгийн орлоготойгоор хамгийн өндөр орлоготойд тооцогдож байна.

Хамгийн их үл хөдлөх хөрөнгөтэй

УИХ-ын сонгуулийн 27-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Кёкүшюзан Батбаяр 70 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй.

Хамгийн үнэтэй машин ба малтай

14-р тойрогт "Шинэ эвсэл"-ээс нэр дэвшигч А.Батсүх 6.9 тэрбум төгрөгний малтай бол Хөвсгөл аймагт нэр дэвшигч Х.Бээжин 1.9 тэрбум төгрөгийн тээврийн хэрэгсэл эзэмшдэг. Дундговь аймагт АН-аас нэр дэвшигч Б.Наранхүү 1.3 тэрбум төгрөгийн тээврийн хэрэгсэлтэйгээс гадна 5 тэрбум төгрөгийн малтай болохоо мэдүүлжээ. 

Хамгийн их үнэт эдлэлтэй

Сонгинохайрхан дүүрэг буюу 28 дугаар тойрогт Монголын ногоон намаас нэр дэвшиж буй Ц.Эрдэнэчулууны үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйлийн үнэлгээ хамгийн өндөр буюу 18 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна. 

Хамгийн их хадгаламжтай

МАН-аас Баянгол дүүрэгт нэр дэвшиж буй Ж.Ганбаатар дансандаа хамгийн их хадгаламжтай буюу 25 тэрбум төгрөгтэй байна.

Хамгийн их өртэй

19 дүгээр тойрог буюу Дархан-Уул аймагт бие даан нэр дэвшиж буй Тордайн Ганболд 8 тэрбум, харин Монголын ногоон намаас нэр дэвшиж буй Ц.Эрдэнэчулуун 7.9 тэрбум төгрөгийн өртэй гэдгээ мэдүүлжээ.     

Хамгийн их авлагатай

ШИНЭ эвслээс Өмнөговь аймагт нэр дэвшиж буй Ц.Бээжин 11 тэрбум төгрөгийн авлагатай бол Кёкүшюзан Батбаяр 9 тэрбум төгрөгийн авлагатай гэдгээрээ тэргүүлж байна. 

Хамгийн өндөр үнэ бүхий газартай

23-р тойрогт Та бидний эвсэлээс нэр дэвшигч Б.Батболд 5 тэрбум төгрөгний газартай бол Ховд аймагт МАН-аас нэр дэвшиж буй, БСШУС-ын сайд асан Ц.Цогзолмаа 1.8 тэрбум төгрөгийн үнэ бүхий газартай.

Хамгийн их бэлэг, хандив, өв залгамжлал авсан

Хамгийн их бэлэг, үйлчилгээ, өвл залгамжлал, хандив туслалцаа, хөнгөлөлт гэсэн шинэ ангилал хөрөнгө орлогын мэдүүлэгт багтсан бөгөөд энэ ангиллыг 18.3 тэрбум төгрөгөөр Өвөрхангай аймагт АН-аас нэр дэвшигч Б.Ганхөлөг тэргүүлжээ.  

Жич: Эд хөрөнгийн тухайлсан график дээр хулганаа аваачсанаар нэр дэвшигчийн мэдээллүүд дэлгэрэнгүй харагдах болно. Эсвэл дээр байгаа хайх цонхонд тухайн нэр дэвшигчийн нэрийг бичсэнээр хөрөнгийн хэмжээг харах боломжтой. 

Түр хүлээнэ үү!!
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.