Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/04-НД НИЙТЛЭГДСЭН

ХАРЬЦУУЛАЛТ: АН-аас нэр дэвшигчид 500 тэрбум, МАН-аас нэр дэвшигчид 1.2 их наяд төгрөгийн үнэ бүхий хувьцаатай

З.Санжаа, iKon.mn
2020 оны 6 сарын 4
iKon.MN
 

УИХ-ын сонгуульд Ардчилсан нам, Монгол Ардын намаас нэр дэвшиж байгаа хүмүүсийн хөрөнгө орлогын хэмжээг харьцуулан хүргэж байна.

Мэдээллийн эх сурвалж: Авлигатай тэмцэх газар

1. Өөрийн орлого

Ардчилсан намаас нэр дэвшиж байгаа 76 хүний өөрийн орлогын нийт дүн 101.3 тэрбум бол Ардын намынх 20.7 тэрбум төгрөг.

Гэхдээ Ардчилсан намаас нэр дэвшиж байгаа 76 хүний өөрийн орлогын нийт дүнгийн 84 хувийг Б.Пунсалмаа ганцаараа бүрдүүлж байна. АН болон МАН-аас нэр дэвшиж байгаа 151 хүний өөрийн орлогын нийт дүн 37 тэрбум төгрөг бол Б.Пунсалмаагийнх 85 тэрбум төгрөг. Өөрөөр хэлбэл хоёр намаас нэр дэвшиж байгаа 151 хүний бүх орлогыг нийлүүлснээс 2.3 дахин их орлогыг Б.Пунсалмаа олдог байх нь.

Түүний орлогын гол эх үүсвэр нь ⛽️  шатахуун, газрын тосны салбарт үйл ажиллагаа явуулдаг М-Ойл Групп ХХК, тэрбээр тус компанийн 50 хувийг эзэмшихээс гадна 10 гаруй компанид 10-100 хүртэл хувийн эзэмшилтэй болохоо мэдүүлжээ. Дүрслэл дээгүүр хулганаа чирж харах боломжтой.

 

Монгол Ардын Намаас нэр дэвшичгдийг 5.1 тэрбум төгрөгийн орлоготой Л.Энх-Амгалан манлайлж байна. Тэрбээр М-Си-Эс Монголиа ХХК -ийн 1.03 хувийг эзэмшдэг.

Бас нэг сонирхолтой үзүүлэлт байгаа нь Ардчилсан намаас өөрөө орлого олдоггүй дөрвөн хүн нэр дэвшиж байна. Эдгээр нь С.Баярцогт, Н.Пунцаг, Ж.Оюунбаатар, О.Амгаланбаатар нар. ?  Харин Ардын намаас хөрөнгө орлогын мэдүүлгийн "өөрийн орлого" хэсэгт тэг төгрөг гэж бөглөсөн нэг ч хүн байсангүй.


2. Гэр бүлийн орлого

Ардчилсан намаас нэр дэвшиж байгаа 76 хүний гэр бүлийн орлогын нийт дүн 105.8 тэрбум бол Ардын намынх 6.9 тэрбум төгрөг.

Гол жин дарж буй нь дээр дурдагдсан Б.Пунсалмаагийн гэр бүл. Түүний гэр бүл 84 тэрбумыг олсон ба Ардчилсан намаас нэр дэвшигчдийн гэр бүлийн орлогын нийт дүнгийн 79 хувийг дангаараа бүрдүүлж байна. Дүрслэл дээгүүр хулганаа чирж харах боломжтой.

 

Харин Ардын намаас нэр дэвшигчдийг Ж.Ганбаатарын гэр бүл 1.3 тэрбум төгрөгийн орлоготойгоор тэргүүлж байна. Түүний гэр бүл гадаад худалдаа, хүнсний салбарт (Оргил худалдааны төв), барилгын (Энканто орон сууцны хороолол) бизнес эрхэлдэг.  ?


3. Үл хөдлөх хөрөнгө

Ардчилсан намаас нэр дэвшиж байгаа 76 хүний үл хөдлөх хөрөнгө 161.8 тэрбум бол Ардын намынх 100.3 тэрбум төгрөгийн үнэлгээтэй.

Жагсаалтыг Ардчилсан намаас нэр дэвшигч Д.КёкүшюзанБатбаяр 70.2 тэрбумын үл хөдлөх хөрөнгөтэйгөөр тэргүүлж байна. Тэрбээр уул уурхай болон барилгын салбарт голлон бизнес эрхэлдэг, ялангуяа түүний Хөрш Заанууд ХХК барилгын олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн, хэрэгжүүлж яваа. 2019 оны байдлаар тус компани 1 сая 81 мянган метр квадрат талбай бүхий барилга бариад байгаа талаар мэдээлсэн. Үүнийг 67-68 м2 талбайтай 1-2 өрөө орон сууцаар төсөөлбөл ~16,000ш байр болох тооцоо гарч байна. ?

 

Харин Ардын намаас нэр дэвшигчдийг 18.4 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй Д.Өнөрболор тэргүүлж байна. Зайсанд сүндэрлэх тансаг зэрэглэлийн олон барилгуудыг барьсан Сөүл ХХК түүнийх.


4. Тээврийн хэрэгсэл 

Ардчилсан намаас нэр дэвшиж байгаа 76 хүний тээврийн хэрэгсэл 14.3 тэрбум бол Ардын намынх 10.2 тэрбум төгрөгийн үнэлгээтэй.

Ардчилсан намаас нэр дэвшигч Б.Наранхүүгийн цуглуулгад Rolls-Royce Phantom 3ш, Toyota Land Cruiser 200 1ш байна. Д.КёкүшюзанБатбаярын цуглуулгад Rolls-Royce Phantom 1ш, Nissan Patrol 1ш, Lexus LX570 1ш, Bentley Continental 1ш, Land Rover Range Rover 1ш тус тус байна. 

Харин Ардын намаас нэр дэвшигч, шарк Г.Амартүвшин Mercedes Benz G55 AMG 1ш, Mercedes Benz ML350 1ш тээврийн хэрэгсэлтэйгээр намын нөхдөө тэргүүлжээ. ?

 

5. Мал аж ахуй

Ардчилсан намаас нэр дэвшиж байгаа 76 хүний мал аж ахуй 15.3 тэрбум бол Ардын намынх 5.8 тэрбум төгрөгийн үнэлгээтэй.

Ардчилсан намаас нэр дэвшигч Б.Наранхүү 330 хурдан удмын адуугаа 4 тэрбум 950 саяар үнэлжээ. Дунджаар түүний нэг  адууны үнэлгээ 15 сая төгрөг байх нь. Тэрбээр хурдан моринд үнэнхүү дуртай нэгэн бөгөөд 500 сая төгрөгөөр монгол адуу худалдаж авч байсан гэдэг. ?

 

Харин Ардын намаас нэр дэвшигчдийг эмэгтэй хүн мал аж ахуйгаараа манлайлж байгаа нь сонирхол татна. Монгол Тулгатан нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужин 1 тэрбум 63 сая төгрөгийн үнэ бүхий 680 толгой малтай, үүн дотроо 200 хурдан удмын адуутай гэж мэдүүлжээ.  


6. Газар

Ардчилсан намаас нэр дэвшиж байгаа 76 хүний газар 5.5 тэрбум бол Ардын намынх 5.0 тэрбум төгрөгийн үнэлгээтэй.

Хоёр намын бүх нэр дэвшигчдийг Ардын намаас нэр дэвшигч УИХ-ын гишүүн, Боловсролын сайд болон Сүхбаатар дүүргийн засаг дарга асан Ц.Цогзолмаа тэргүүлж байна. Тэрбээр нэг тэрбум 750 сая төгрөгийн үнэ бүхий эзэмших эрхийн газартай гэж мэдүүлжээ. Одоогийн УИХ-аас БЗД болон СБД-ийн засаг дарга асан Б.Батзориг Ц.Цогзолмаа нар хамгийн өндөр үнэлгээ бүхий газартай байсан билээ. ?

 

Харин Ардчилсан намаас нэр дэвшигчдийг нэг тэрбум 220 сая төгрөгийн үнэлгээ бүхий газартай Ц.Одонтунгалаг тэргүүлж байна. Тэрбээр Автобус 1 болон Зорчигч тээврийн нэгтгэлийг удирдаж байсан, НИТХ-ын төлөөлөгч, хувийн хуулийн фирмтэй.


7. Үнэт эдлэл

Ардчилсан намаас нэр дэвшиж байгаа 76 хүний үнэт эдлэл 15 тэрбум бол Ардын намынх 12.8 тэрбум төгрөгийн үнэлгээтэй.

Ардчилсан намаас нэр дэвшигч Д.Бат-Эрдэнэ, Ажнай Корпорацийн ерөнхийлөгч, Таван Толгой ХК-ийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч гурван тэрбум 700 сая төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл, урлаг, түүхийн эд зүйлтэй гэжээ. Харин Ардын намаас нэр дэвшигч, Сүхбаатар аймгийн засаг дарга асан З.Энхтөр хоёр тэрбум 365 сая төгрөгийн үнэт эдлэлтэй гэж мэдүүлсэн. 

 

8. Хадгаламж

Ардчилсан намаас нэр дэвшиж байгаа 76 хүний нийт хадгаламж 28 тэрбум бол Ардын намынх 57.5 тэрбум төгрөг.

Ардын намаас нэр дэвшигч Ж.Ганбаатар 25 тэрбум, Ардчилсан намаас Д.КёкүшюзанБатбаяр 7.5 тэрбум төгрөгийн хадгаламжтайгаар тус тус намын нөхдөө тэргүүлж байна. Дээрх хоёр эрхэм дотоодын буюу монголын арилжааны банкинд мөнгөө байршуулдаг бол Ардын намаас нэр дэвшигч Сод Монгол группийн ерөнхийлөгч Ц.Анандбазар 2.7 тэрбум төгрөгийг гадаадын банкинд хадгалуулдаг гэж мэдүүлжээ. ?

 

  

9. Авлага

Ардчилсан намаас нэр дэвшиж байгаа 76 хүний нийт авлага 25.7 тэрбум бол Ардын намынх 26.6 тэрбум төгрөг.

Ардчилсан намаас нэр дэвшигч Д.КёкүшюзанБатбаяр 9 тэрбум төгрөгийн авлагатай.

 

10. Хувьцаа

Ардчилсан намаас нэр дэвшиж байгаа 76 хүн нийлээд 500 тэрбумын үнэлгээ бүхий хувьцаатай бол Ардын намынх 1.2 их наяд төгрөг.

Ардын намаас нэр дэвшигч Ц.Цэрэнпунцаг 268.4 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий хувьцаатай. Эдгээр нь Жем Групп түүний охин компаниуд болон бусад хэдэн арван ХХК буюу хаалттай хувьцаат компанитай бол Австралийн хөрөнгийн биржэд бүртгэлтэй Аспайр Майнинг компанийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч юм. 

 

Харин Ардчилсан намаас нэр дэвшигч Д.Бат-Эрдэнэ 205.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий хувьцаатай ба эдгээрийн дийлэнх нь Монголын хөрөнгийн биржэд бүртгэлтэй нээлттэй хувьцаат компаниуд, тэр дундаа Таван Толгой ХК-иас гол орлогоо олдог байна. 


11. Зээл

Ардчилсан намаас нэр дэвшиж байгаа 76 хүн нийлээд 16.5 тэрбумын зээлтэй бол Ардын намынх 10.2 тэрбум төгрөгийн зээлтэй.

Нэр дэвшигч тус бүрийн зээлийн хэмжээг харвал: