Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/02-НД НИЙТЛЭГДСЭН

ХУВААРЬ: УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөр бүртгүүлсэн 639 хүнийг өнөөдөр батламжилна

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 6 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

 Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшигчдийн үнэмлэхийг өнөөдөр гардуулахаар товлосон.

Ингэхдээ нам, эвслээс нэр дэвшигчдийн үнэмлэхийг өглөө 09:00 цагаас эхлэн 30, 30 минутын зайтай олгохоор болжээ.

Харин бие даан нэр дэвшигчдийн үнэмлэхийг өглөөний 08:00 цагаас олгож эхэлсэн бөгөөд нэг цагт хугацаанд 12 нэр дэвшигчдийн үнэмлэх өгөхөөр хуваарь гаргасан байна. 

2020 оны сонгуульд нам, эвсэл, бие даагч нийт 639 хүн өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлжээ. 

Энэ удаагийн сонгуультай холбоотой багц мэдээлэл болон өмнөх онуудын сонгуулийн үр дүнгийн талаар мэдээлэл авахыг хүсвэл iKon.mn сайтын "Сонгууль 2020" цэсэнд хандаарай.

Нам, эвслээс нэр дэвшигчдийн үнэмлэхийг олгох хуваарь: