Засгийн газрын 2019 оны 343 дугаар тогтоолоор батлагдсан “Хонь, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох журам”-ын 2.23 дахь хэсэгт “Санхүүгийн асуудал хариуцсан нэгж нь зохицуулах ажлын хэсгийн дүгнэлт болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас урамшууллын баримтаар ноос бэлтгэсэн боловсруулах үйлдвэрүүдийн санхүүгийн тайлангийн мэдээлэл, татварын тайланг тулган хянаж урамшуулал олгох тухай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын шийдвэрийг дараа оны тавдугаар сарын 20-ны өдрийн дотор гаргуулж, төрийн сангийн бүртгэлийн дансаар дамжуулан малчдад олгоно” гэж заасан байдаг.
Ийнхүү заасны дагуу ХХААХҮЯ-наас 2019 оны ноосны урамшууллыг олгож эхэлжээ.
Мөнгөн урамшууллын дүнгээс хуулийн дагуу хувь хүний орлогын албан татварын суутгалыг суутган тооцож 1,941,047,530 /Нэг тэрбум есөн зуун дөчин нэгэн сая дөчин долоон мянга таван зуун гуч/ төгрөгийг малчин, мал бүхий этгээдийн тухайн орон нутаг дахь татварын албаны орлогын дансанд шилжүүлжээ.
Засгийн газрын 2013 оны 394 дүгээр тогтоолоор батлагдсан “Үндэсний боловсруулах үйлдвэрт арьс, шир бэлтгэн тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох журам”-ын дагуу 2019 онд арьс, шир гүн боловсруулах 12 үйлдвэрт тушаасан
Эх сурвалж: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!