Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/13-НД НИЙТЛЭГДСЭН

Чартер нислэгээр ирж, тусгаарлагдсан эмэгтэй ХӨСҮТ-д амаржжээ

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 5 сарын 13
iKon.MN
Зураг зураг
ХӨСҮТ /Гэрэл зургийг mpa.mn/

Чартер нислэгээр эх орондоо ирж, тусгаарлалтад байсан эмэгтэй өнөөдөр амаржиж, охинтой боллоо.

Тодруулбал, дөрөвдүгээр сарын 30-ны өдөр Сингапураас БНСУ-аар дамжин Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит нислэгээр эх орондоо ирсэн эмэгтэй өнөөдөр ХӨСҮТ-д амаржиж, мэргэжлийн эмч нар эх барьж авжээ.

Тухайн иргэн COVID-19-ийн халдваргүй, хэд хэдэн удаагийн давтан шинжилгээнийх нь хариу сөрөг гарсан талаар эх сурвалжууд хэллээ.

Түүнчлэн тухайн иргэн Зүчи зочид буудалд ажиглалтад байсан. Хоёр удаагийн шинжилгээний хариу нь сөрөг гарсан. Одоогоор ээж, охин хоёрын биеийн байдал сайн байгаа тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна.

2020 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хийсэн Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит нислэгээр нийт долоон улсаас нийт 278 иргэн эх орондоо ирсэн билээ.

Өчигдрийн байдлаар тусгаарлах байранд байсан 982 иргэн дунд, тав хүртэлх насны 49-н хүүхэд, жирэмсэн 40 эмэгтэй байгаа талаар Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал хэлж байсан юм.