Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/12-НД НИЙТЛЭГДСЭН

"Ард иргэд бусад төрлийн гоц халдварт өвчнөөс онцгой анхаарах шаардлагатай байна"

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 5 сарын 12
iKon.MN
Зураг зураг

УОК-ын Шуурхай штабын тусгай үүргийн нислэгтэй холбоотой мэдээллийн үеэр МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат цаг үеийн бусад асуудлаар мэдээлэл өгсөн юм. 

Тэрбээр ард иргэд бусад төрлийн гоц халдварт өвчнөөс онцгой анхаарах шаардлагатай байгааг анхуурууллаа. Ялангуяа мал, амьтнаас гаралтай өвчний халдвар хавар эмзэг байдаг тул болгоомжлох хэрэгтэй гэдгийг онцлов. 

Тухайлбал, түүхий тарваганы мах бөөнөөр нь оруулж ирэх гээд баригдах асуудал их гардаг. Биед сайн гэж амьтны түүхий цус уух зэрэг нь мал амьтнаас гаралтай гоц халдварт өвчин гарах эрсдлийг нэмэгдүүлдэг.

Нөгөө талаар, өвөлжилт хүнд байсантой холбоотой малын сэг зэм их байгаа тул устгах ажлыг яаралтай зохион байгуулж ажиллах шаардлагатай байгаа аж.  

Иймд иргэд хариуцлагатай, ухамсартай байхыг онцгойлон анхааруулав. 

Видео: 

https://www.facebook.com/588990477781350/videos/861608694342477/?__tn__=%2CdkC-R&eid=ARA4QAWNPWQIR8LmS0S_wLvCGXWuhvtH52otVFIWXOEmMO82ONc7S43bs11KBq-Ayzb-RNt1TrEnhHe-&hc_ref=ARTAdcmttYTBAToJm9MXAI7S_g_uI1lGz-_nsKyEzjBj1EyJmYX5D6zoxCqluT5G1No