Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/11-НД НИЙТЛЭГДСЭН

Монголд татвар төлөгч, баялаг бүтээгчид “од”

ikon.mn
2020 оны 5 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монголчууд хувийн хэвшлийнхнийг баялаг бүтээгч гэж нэрлэдэг. Үүнээс л ажлын байр бий болгож, улсдаа шударгаар татвараа төлөх нь манайхны хувьд юу юунаас илүү бахархам эр зоригтой үйлдэл гэдэг нь тодхон. Монголчууд бор зүрхээрээ яваа жижиг, дунд үйлдвэрлэгчдэд дэндүү хайртай ард түмэн.

Цагаан сар, наадам гээд үндэсний баяр ёслол болгоноор “Төгрөгөө Монголдоо үлдээх” албан бус аян эхэлдэг жишиг тогтоод удаж байна. Эх орныхоо үйлдвэрлэлийг дэмжиж, импортын бараанаас татгалзах уриалга жил болгоны уламжлалт баяраар сөхөгддөг. Энгийн мэт боловч энэ олон жишээнээс харахад монголчуудын хувийн хэвшлийнхэнд, татвар төлөгчдөд хандаж байгаа дулаан уур амьсгал тод мэдрэгдэнэ.

Монголчууд том жижиг ялгаагүй компани болгоны ард эгэл жирийн гэр бүлийн амьдрал тогтож байдаг. Тэдний төлсөн татвар болгоны ард гишгэж яваа зам, өвдөхөд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээ, гэрээсээ толгойгоо цухуйлгаад эдэлж буй эрх ямба бүгд багтаж байдаг гэдгийг хангалттай сайн ойлгодог. Тиймээс ч хувийн хэвшлийнхнийг баялаг бүтээгч, татвар төлөгч, ажлын байр бий болгосон хүмүүсийг улстөрч, эрх мэдэлтнээс өндөрт тавьдаг ард түмэн билээ. 


С.Цэцэг