Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/27-НД НИЙТЛЭГДСЭН

С.Амарсайхан: Тавдугаар сарын 1-нээс сургалтын төвүүд нээгдэх боломж бүрдэнэ гэж үзэж байна

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 4 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хотын дарга С.Амарсайхан долоо хоног бүр хийдэг ээлжит хэвлэлийн хурлын үеэр иргэдийн асуултад хариулав.

Хот орчмын амралтын газруудын үйл ажиллагааг нээсэн. Ногоон бүсэд түймэр ихээр гарах боллоо. Хуурайшилт ихтэй энэ үед иргэд аялж зугаалж, гал алдаж байна. Энэ асуудалд тайлбар өгнө үү?

-Иргэдийн анхаарал болгоомжгүй байдлаа болж гал түймэр ихээр гарч байгаа. Хот орчмын амралтын газруудын үйл ажиллагааг нээж эхэлсэн. Ингэхдээ тодорхой шаардлага хангасан амралтын газруудыг нээж эхэлээд буй.

Иргэд тухайн амралтын газруудаар үйлчлүүлэхдээ дүрэм журмыг баримталж, өөрийн болон өрөөлийн эрүүл мэндийн хамгаалж, аялах амрах эрхээ эдлэх боломжийг бүрдүүлж өгч байгаа.

Гэхдээ уул хадаар явж гал тавих асуудал дээр хүн бүрийг хянаж, цаг тутам цагдаж явах боломжгүй учраас иргэд өөрөө хариуцлагаа биелүүлэх ёстой.

-Сургалтын төвүүдийн үйл ажиллагааг БСШУСЯ-наас нээхгүй гэсэн. Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ?

БСШУСЯ болон ХНХЯ-тай зөвшилцөж тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн танхимаар сургалт явуулдаг сургалтын байгууллагуудыг 10 хүнээс хэтрүүлэхгүйгээр үйл ажиллагааг эхлүүлэх асуудлыг ярилцаж, бэлтгэл ажлаа хангаж байна.

Ямартай ч энэ асуудлыг УОК-оор оруулан хэлэлцүүлж, ойрын хугацаанд шийдвэрлэнэ. Тавдугаар сарын 1-нээс сургалтын төвүүд нээгдэх боломж бүрдэнэ гэж үзэж байна.

Гэхдээ дээр дурдсанчлан маш сайн ариутгал халдваргүйтгэл хийх боломжит газруудыг нээж эхэлнэ.

-Хотынхоо уул руу гарсан орж, гарах зам гаргахгүй бол хорооллоор дүүрлээ. Энэ асуудалд тайлбар өгөөч.

-Энэ асуудал хаа, хаанаа яригдаж байна. Бүх газрууд орц гарцын хүндрэлтэй байна. Үүнд бүх талын арга хэмжээг авч ажиллаж байна.

Нуулгүй хэлэхэд, 20,30 жил назгайрчихсан энэ асуудалд цэгцэнд ороход амаргүй байгааг иргэд ойлгох хэрэгтэй.

-Ариутгал халдваргүйтгэлийг цаашид хэвшил болгож болох уу?

- Ариутгал халдваргүйтгэлийн ажил анх удаа гуравдугаар сараас эхлээд нийслэлийн бүх нутаг дэвсгэрт хийгдэж эхэлсэн. Цааш улирал тутамд хийгдэнэ.

 - Иж бүрэн сургалтад иргэд хэрхэн оролцох вэ?

- Иргэд тус сургалтад тухайн байгаа газраа оролцох боломжтой. Цаашид иргэдэд эрсдлээс хамгаалахад мэдлэг олгох ажил хийгдээд явна.

-Нийслэлээс орж гарах хөдөлгөөнийг дахиж хаах уу?

-Одоогоор нийслэлээс орох, гарах хөдөлгөөнийг хаах асуудал байхгүй. Гэхдээ хаа, хаанаа аюулгүй байдлаа хангаж ажил амьдралаа хэвийн үргэлжлүүлэх, цаашид эдийн засгаа сэргээх, ажлын байрыг бий болгох, ААН-үүдийн үйл ажиллагааг дэмжихтэй холбоотой ажлууд хийгдэнэ.

Цогцоор нь шийдэхээр ажлын хэсэг гараад ажиллаж байна.

-3,4 дүгээр хорооллын 40 жилийн ойн хүрээнд хорооллын залуус Ачлал их дэлгүүрийн хойд талбайд найрамдлын бичил цэцэрлэг байгуулахаар зорьж нийслэлд хандсан. Энэ асуудалд анхаарч туслалцаа үзүүлэх боломжтой юу?

-Хэрвээ иргэд, оршин суугчид өөрсдөө цэцэрлэгт хүрээлэн байгуулах, хотын асуудлуудыг шийдвэрлэх, тохижилт үйлчилгээний ажилд оролцох саналтай байгаа бол бид бүх талаар дэмжиж ажиллана.

Энэ санаачилгыг гаргаж буй иргэддээ талархал илэрхийлье.

Видео:

https://www.facebook.com/Officialnews.UB/videos/629336694589682/?v=629336694589682