Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/20-НД НИЙТЛЭГДСЭН

"Цөөн тооны хүнтэй сургалтын төвийн үйл ажиллагааг ойрын хугацаанд нээхээр ярилцаж байна"

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 4 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Тэрбээр энэ үеэр 10 хүртэлх хүнтэй сургалтын төвийн үйл ажиллагааг нээгээгүй байгаа талаар иргэдийн асуултад хариулсан юм.

"Зарим ААН, байгууллагын үйл ажиллагааг нээсэн. Сургалтын төвийн үйл ажиллагааг нээхээр захирамжийн төсөлд тусгах гэж байсан боловч Засгийн газрын тогтоолтой, дээрээс нь ХНХ-ын сайдын тушаалтай байсан. МСҮТ, танхимаар хичээллэдэг сургалтын бүх төвийг сайдын тушаалаар хаасан учраас, сайд тушаалаа өөрчилж байж эрх нээгдэх ёстой. Энэ асуудлаар БСШУС-ын болон ХНХ-ын сайдтай санал солилцож байна. 

Ойрын хугацаанд шаардлага хангасан, эрсдэл үүсгэхгүй, хоорондын зайг барьсан, цөөн тооны буюу 5-10 хүнтэй, ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн сургалтын төвийг яамнаас зөвшөөрөл авч, үйл ажиллагааг нь нээхээр ярилцаж байна. Хотоос хамаарахгүй болчихоод байгааг Та бүхэн ойлгоорой. Ажил амьдралаа үргэлжлүүлэхээр асууж байгааг ойлгож байгаа. Шууд шийдэх боломжгүй учраас зохих байгууллагатай нь ярилцаж шийднэ" гэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан 2020 оны дөрөвдүгээр сарын 16-нд А/521 тоот “Иргэдийн эрүүл мэндийн талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамж гаргалаа гэж мэдээлж байсан юм.

Гэвч 10 хүртэлх хүнтэй сургалтын төвийн үйл ажиллагааг нээхийг захирамжийн төсөлдөө тусгасан ч ийнхүү хойшлогджээ.

https://www.facebook.com/Officialnews.UB/videos/3001019719960301/