Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/21-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ-д илэрсэн коронавирусийн халдварын нийт тохиолдол 50,000-ыг давлаа

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 4 сарын 21
iKon.MN
Зураг зураг

ОХУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн халдварын 5,642 шинэ тохиолдол нэмэгдэж, нийт тоо нь 52,763 хүрчээ.

Өнгөрсөн нэг хоногийн хугацаанд 51 хүн Covid-19 өвчнөөр нас барснаар нийт эндэгдлийн тоо нь 456 болсон байна.

Дэлхий дахинд дэгдсэн шинэ коронавирусийн цар тахлын эхэн үед ОХУ-д харьцангуй цөөн хүн халдвар аваад байсан бол энэ сараас эхлэн эрчимтэй нэмэгдсэн юм.

Одоо тус улс хамгийн олон батлагдсан халдварын тохиолдолтой дэлхийн 10 улсын нэг болоод байна.

 

Эх сурвалж: Reuters