Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/21-НД НИЙТЛЭГДСЭН

Японы засгийн газар Ким Жон Уны эрүүл мэндтэй холбоотой мэдээлэл цуглуулж, шинжилж байгаагаа мэдэгджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 4 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Умард Солонгосын удирдагч Ким Жон Уны эрүүл мэндтэй холбоотой бүх талын мэдээлэл цуглуулж, шинжилгээ хийж эхэлснээ Япон улсын гадаад хэргийн сайд Тошимицү Мотеги өнөөдөр Токиод болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.

“Бид АНУ болон бусад улсуудтай хамтран ажиллаж, энэ тухай мэдээлэл цуглуулж, шинжилгээ хийхэд бүх нөөцөө дайчлан ажиллаж байна” гэж Мотеги хэлсэн байна.

CNN агентлаг өнөөдөр хагалгаанд ороод удаагүй Ким Жон Уны биеийн байдал сайнгүй байгаа тухай анх мэдээлсэн юм.

Дараа нь Өмнөд Солонгос болон Хятадын албаны эх сурвалжууд дээрх мэдээлэлд эргэлзэж байгаагаа илэрхийлцгээсэн байна. Одоогоор Умард Солонгосын удирдагчийн биеийн байдлын талаар Пёньянаас ямар нэг мэдээлэл өгөөгүй байгаа юм.

 

Эх сурвалж: Reuters