Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/21-НД НИЙТЛЭГДСЭН

Хятад, Өмнөд Солонгосын албаны эх сурвалжууд Ким Жон Уны бие муудсан тухай мэдээллийг үгүйсгэлээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 4 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун саяхан зүрх судасны хагалгаанд орж, бие нь сайнгүй байгаа тухай CNN суваг өнөөдөр мэдээлсэн юм.

Тэгвэл Өмнөд Солонгосын засгийн газрын хоёр ч эх сурвалж энэ мэдээллийг үндэслэлгүй гэж үзэж байгаагаа мэдэгджээ. Умард Солонгосын зүгээс одоогоор дээрх мэдээлэллийг батлах ямар нэг шинж тэмдэг ажиглагдаагүй байгааг Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн Хөх ордны захиргаа мэдээлсэн байна.

Хятадын Коммунист Намын олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн нэрээ нууцалсан албан хаагч мөн Ким Жон Уны талаар гарсан мэдээлэлд эргэлзэж байгаагаа илэрхийлжээ.

Тус хэлтэс нь Бээжингийн Умард Солонгостой харилцах бүх харилцааг зохицуулдаг юм.

Ким Жон Ун өнгөрсөн долоо хоногт болсон өвөг эцгийнхээ төрсөн өдрийн баярт биеэр оролцоогүй нь ховор үзэгдэл байлаа. Тэрээр сүүлийн 10 хоног орчим хугацаанд олны өмнө ил гараагүй байна.

 

Эх сурвалж: Reuters