Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/21-НД НИЙТЛЭГДСЭН

"ОХУ-д үйлдвэрлэсэн коронавирусийн эсрэг вакцины хоёр дахь шатны туршилтыг 6 дугаар сарын 1-нээс хийнэ"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 4 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ:/2020.04.21/

https://www.facebook.com/iKonNews/videos/161108328587498/

Өнөөдрийн байдлаар COVID-19 халдвараар дэлхий дахинд 2.4 сая хүн өвчилж, 107 мянган хүн нас баржээ. Одоогоор 1.6 сая хүн өвчний улмаас эмнэлэг хэвтэж эмчлүүлж байгаа бол 640 мянга гаруй хүн  эдгэрсэн байна.

Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “ОХУ-д сүүлийн 24 цагийн дотор 4,000 гаруй хүн шинээр халдвар авч, 44 хүн нас баржээ. Нийт өвчлөл 47 мянга гаруй болжээ.

Мөн Буриад улсад 24 цагийн дотор 28 тохиолдол бүртгэгдэж 153 боллоо.

Өвчлөлийн өсөлт Москвагаас бусад бүс нутагт шилжиж, 2-3 долоо хоногт дэгдэлт оргил үедээ хүн гэдгийг мэргэжилтнүүд үзэж байна. Тиймээс ОХУ-ын иргэдийг хөл хорионы дэглэмээ чанд сахихыг анхааруулж байна.

Энэ өвчнийг хөнгөн гэж үзэж болохгүй гэнэт хүндрэх аюултай тул маргаашийг хүлээж болохгүй хэмээн ОХУ-ын Эрүүл мэндийн сайд онцолжээ.

Мөн өвчин 2,3 дахь давлагаагаар дахин гарах эрсдэлтэй тул шаардлагатай тоног төхөөрөмж болоод амны хаалт зэргийн улсын нөөцийг бүрдүүлж байгаа аж.

Тухайлбал, тус улсад өдөрт 3.5 сая амны хаалт үйлдвэрлэж байсан бол өдөрт 7.7 амны хаалт үйлдвэрлэж хүн бүрийг амны хаалт зүүхийг шаардаж байна.

Нэг таатай мэдээ нь, COVID-19-ийн эсрэг ОХУ-д үйлдвэрлэсэн вакциныг зургаадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн сайн дурын хүмүүст турших буюу вакциныг хоёрдугаар шатыг эхлүүлэхээр болжээ" гэсэн мэдээлэл өглөө.

Мөн тэрбээр "БНХАУ-ын хувьд эдгэрээд гарсан 161 хүний 22-т нь коронавирус дахин илэрсэн байна. Энэ вирус эдгэрээд 14-37 хоногийн дараа дахин илэрч байгааг эрдэмтэн судлаачид анхааруулжээ.

ДЭМБ-ын ерөнхий захирал хэлэхдээ “Зарим улс, орон COVID-19 халдварын оргил үе саарч байна гэж үзээд хөл хориог хөнгөвчлөх шийдвэрт хүрч байгаа.

Гэхдээ энэ нь аюулгүй боллоо гэсэн үг огтхон биш бөгөөд тэмцлийг сулруулж болохгүй. Харин ч илрүүлэх, хавьтлыг тодорхойлох ажлаа улам эрчимжүүлэх шаардлагатай. Энэ вирус учраас завсар зай л гарвал дахин орж ирэх аюултай” гэж анхааруулсан байна.

Мөн манай 119 дугаарын утсанд өчигдөр нийт 154 дуудлага ирсний ихэнх дуудлага нь гадуур иргэд ялангуяа бага насны хүүхэд амны хаалтгүй явж байгааг анхааруулахыг хүссэн байна. ОХУ, Австрали улсаас гурван иргэн утсаар холбогдож зөвлөгөө авсан” гэлээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.