Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/15-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нямхүү: Хурдавчилсан оношлуур эцсийн шинжилгээний хариу болохгүйг хүн болгон анхаарах хэрэгтэй

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 4 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
00:00 00:00
Д.Нямхүү: Хурдавчилсан оношлуур эцсийн шинжилгээний хариу болохгүйг хүн болгон анхаарах хэрэгтэй
Sara, ikon.mn - text to speech

СOVID-19 халдварын цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр/2020.04.13/ ээлжит мэдээллээ хийж, энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү шинжилгээний хариунуудыг зарлалаа.

Тэрбээр "2020 оны 4 дүгээр сарын 14-нд "Сонгдо" эмнэлэгт хоёр сэжигтэй тохиолдол илэрлээ гэсний дагуу их ажил боллоо. Нэг нь "Сонгдо" эмнэлэгт, нөгөө нь ХӨСҮТ-д тусгаарлагдаж дахин шинжилгээнд орлоо. Энэ хоёр хүнээс PCR шинжилгээгээр коронавирус илрээгүй. Хурдавчилсан оношлуур эцсийн шинжилгээний хариу болохгүйг хүн болгон анхаарах хэрэгтэй. PCR буюу лабораторийн шинжилгээ нь баталгаатай гэсэн үг.

ХӨСҮТ-д байгаа 30, тандалтын/ тандалтад томуугаар өвчилсөн болон уушгины хатгаатай хүмүүсийг багтаадаг/ 19, Дундговь аймгаас ирүүлсэн 5 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 245 хүн байна. Тандалт, судалгаа, шинжилгээ үргэлжилж байна. Эмнэлэгт хэвтэж байгаа хүмүүсийн биеийн байдал сайн байна" гэсэн мэдээллийг өглөө.

Өчигдрийн байдлаар манай улсад коронавирусийн халдвар нэмэгдээгүй байна.

https://www.facebook.com/iKonNews/videos/310670999900487/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.