Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/14-НД НИЙТЛЭГДСЭН

"Гамшгаас хамгаалах сургуулилалтыг эрүүл мэндийн чиглэлээр энэ сард багтаан явуулахаар төлөвлөж байна"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 4 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Улсын онцгой комиссын шуурхай штабын ээлжит хэвлэлийн хурлын үеэр ОБЕГ-ын дарга Т.Бадрал дөрөвдүгээр сард багтан Гамшгаас урьдчилан сэргийлэх сургуулилалтыг эрүүл мэндийн чиглэлээр хийх талаар мэдэгдэв.

Тэрбээр хэлэхдээ "Нөхцөл байдал нэлээд хүндэрч байна. Тиймээс энэ асуудлыг хамгийн муу хувилбараар тооцоолж, олон хүн халдварт өвчнөөр өвдсөн тохиолдолд бид хэрхэн ажиллах тухай дасгал сургуулилалт хийх цаг нь болсон гэж Ерөнхий сайдаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Шуурхай штабынхан энэ сургалтын бэлтгэлийг хангахаар боллоо.

Гэхдээ сургуулилалтыг Улаанбаатар хотод биш Сэлэнгэ, Дархан-Уул аймаг хийх нь зөв гэсэн санал гарсан ч бид урьдчилсан байдлаар Улаанбаатар хотод хийнэ гэж үзэж байгаа.

Гамшгаас сэргийлэх сургуулилалтыг энэ дөрөвдүгээр сард хийх талаар өнгөрсөн жилээс төлөвлөж байсан ч халдварт өвчинтэй давхцаж таарлаа. Тиймээс сургуулилалтыг эрүүл мэндийн чиглэлээр явуулж, хамгийн муу тохиолдол үүсэхэд хэрхэн ажиллах болоод цаашид хийж хэрэгжүүлэх ажлаа тодорхойлж, хөрөнгө мөнгөө тооцоолно.

Тухайлбал, Улаанбаатар хотод нийслэлийн нэгдсэн эмнэлгүүд, өвчин судлалын төвүүд бүгд байна. Мөн дээрээс нь Онцгой байдлын ерөнхий газар, Батлан хамгааллын яам өнгөрсөн арваннэгдүгээр сард Бүгд Найрамдах Польш Улсаас европ стандартын хээрийн эмнэлгүүдийг оруулж ирсэн.

Тухайн эмнэлгүүд хүйтний улиралд орж ирсэн учраас туршиж амжаагүй байгаа" хэмээсэн юм.