Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/11-НД НИЙТЛЭГДСЭН

УОК: ОХУ-аас орж ирэх 300 орчим иргэнийг нэг нэгээр нь тусгаарлана

ikon.mn
2020 оны 4 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсын онцгой комисс өнөөдөр хуралдлаа.

ОХУ-аас нутаг буцах хүсэлтэй монгол иргэдийг татан авахаар шийдвэрлэсний дагуу иргэдийг Алтанбулаг боомтоор 2020 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр зохион байгуулалттайгаар улсын хилээр нэвтрүүлж, тусгаарлах ажиллагааг зохион байгуулж байна.

Нийт 300 орчим иргэн ирэхээс дийлэнх нь оюутан байна.

Хүн тус бүрийг нэг өрөөнд байхаар тусгаарлалт хийж, ХӨСҮТ-өөс оношлуурын баг явж ажиллахаар болов.

Түүнчлэн цаг үеийн асуудлуудад дараах шийдвэр гаргалаа.

  • "Амны хаалтаа зүүцгээе" аяныг 2020.05.31 дуустал орон даяар өрнүүлэх, 
  • БНСУ руу 2020.04.17-ны өдөр тусгай үүргийн нислэг үйлдэхээр төлөвлөсөн ч бэлтгэлээ сайтар хангасны дараа эцэслэн шийдвэрлэх,
  • Амны хаалт зүүх талаар иргэд бие биедээ сануулж, зөвлөдөг байх,
  • Амны хаалтаа зүүж, гараа савандаж угаах, ариутгагч шингэн хэрэглэх талаар долоо хоногт 2-3 удаа дуут сэрэмжлүүлэг, зөвлөмж өгч байх 
  • Олон нийтийн эргүүл, байцаагч нарын тоог нэмэх 
  • Худалдаа, үйлчилгээний газрууд амны хаалтгүй хүнд үйлчлэхгүй байх 
  • Халдварын эрсдэлээс сэргийлэх чиглэлээр иргэдийн ухамсар, соёлыг дээшлүүлэх нь зүйтэй гэж үзжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.