Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/08-НД НИЙТЛЭГДСЭН

Ой, хээрийн түймрийн улмаас үүссэн хохирлын хэмжээ 40.5 хувиар өсжээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 4 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Он гарснаас хойш Архангай, Булган, Дорнод, Сэлэнгэ, Сүхбаатар, Хэнтий зэрэг зургаан аймгийн 17 суманд нийт 19 удаагийн ой, хээрийн гал түймэр гараад байна.

Түймрийн улмаас дөрөвдүгээр сарын 7-ны өдрийн байдлаар 51.018 га талбай, гурван айлын өвөлжөө шатжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ой, хээрийн гал түймрийн дуудлага 26.4 хувиар, хохирлын хэмжээ 40.5 хувиар өссөн үзүүлэлт юм.

Иймд, ногоон бүсэд зорчихдоо ил задгай гал түлэхгүй  байх, асаасан гал, шүдэнз, тамхины галыг бүрэн унтраах, халуун үнс нурмыг ил задгай асгахгүй байж ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.


“Түймрийн аюултай үе” гэж тухайн нутаг дэвгэрт ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа буюу жил бүрийн гуравдугаар сарын 20-ны өдрөөс зургаадугаар сарын 10-ны өдөр, есдүгээр сарын 20-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг хэлдэг.