Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/07-НД НИЙТЛЭГДСЭН

Яргайтын Богинын аманд гарсан галд найман айлын зуны байшин өртжээ

ikon.mn
2020 оны 4 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: ОБЕГ

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Яргайтын Богинын аманд өнөө өглөө гарсан галыг бүрэн унтраахаар ажиллаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.

Дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74, 34 дүгээр анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн нийт 41 алба хаагч, 11 автомашин техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, бүрэн унтраалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Гал түймэрт нийт найман айлын зуны байшин өртөж, хоёр байшин хайрагдсан бөгөөд алба хаагчид түймрийн аюулаас 38 айлын байшин болоод ногоон бүсийг авран хамгаалжээ.

Гэрэл зургийг ОБЕГ:

 

Эх сурвалж: ОБЕГ